Эцсийн өмчлөгчийн төв бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгох
Дүгнэлт
Нийтийн ЭӨ-н бүртгэлийг хэрэгжүүлж буй болон хаалттай ЭӨ-н бүртгэлийг нээлттэй болгож буй орнуудын тоо нэмэгдэж байгаа нь ЭӨ-н мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохоос үүсэх үнэ цэнэ болон энэ үнэ цэнэ нь хувийн нууц, хувийн аюулгүй байдлын болгоомжлолоос давж гарах уу гэдэг тал дээр нилээдгүй мэтгэлцээнийг өрнүүлж байна.
Энэ танилцуулгаар ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгосноор хэд хэдэн хэрэглэгч бүлэгт мэдээлэл авах боломжийг олгон янз бүрийн бодлогын чиглэлд ашиг тусуудыг бий болгодгийг харуулав. Зарим бодлогын чиглэлд (санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх г.м.) төсөөллийн төгс тогтолцоонд хаалттай бүртгэлээр дамжуулан эдгээр ашиг тусуудаас хүртэх боломжтой юм.
Гэвч саяхны жишээнүүдээс харахад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дэлхий нийтийн тогтолцоо нь огтхон ч төгс биш бөгөөд төгс системийг бий болготол эдгээр ашиг тусуудыг нээлттэй бүртгэлээр дамжуулан түргэн хугацаанд хүртэх боломжтой юм. Худалдан авалт дахь хариуцлага зэрэг бодлогын нэмэлт зорилтуудад зөвхөн нээлттэй бүртгэлээр хүрэх боломжтой.
Хаалттай бүртгэлтэй харьцуулахад нийтийн бүртгэл илүү үр дүнтэй болохыг харуулсан цогц баримтууд гарч ирж байгаа ч нийтийн бүртгэл нь нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг болохыг илтгэх хангалттай шалтгаанууд бий юм.
ЭӨ-н мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох талаар бодолцож буй орнууд мэдээллийг нийтэлсэнээс бий болох ашиг тусууд нь бүртгэлийг хэрхэн хэрэгжүүлсэнээс шалтгаалах болохыг мэдэж байх хэрэгтэй. Хэрэгжүүлж буй орон нь мэдээллийг эхлээд төв бүртгэлд нэгтгэн оруулах шаардлагатай. Хураамж, хязгаарлал бүхий зөвшөөрөл зэрэг саад нь мэдээллийн хэрэглээнд сөргөөр нөлөөлдөг тул эдгээр нь бүртгэлд байх ёсгүй юм. Мэдээлэлд нэвтрэх боломж болон бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөлгүйгээр зардлыг нөхөн авах боломжтой болохыг харуулсан баримт жишээнүүд гарч ирж байна. Олон нийтэд нээлттэй болгох хуулийг батлах тал дээр дэлхий нийтэд хэрэгжүүлсэн туршлагаас харахад ЭӨ-н мэдээллийг мэдээлэл хамгаалалт болон бусад холбогдох үүргүүдийн хамтаар ил болгохоор хуульчлах боломжтой юм. Хэрэгжүүлэгчид нь нарийн тодорхойлсон (Мөнгө угаахын эсрэг зэрэг тодорхой бодлогын чиглэл) гэхээсээ аль болох өргөн хүрээг хамарсан (хариуцлага, нийтийн ашиг сонирхол зэрэг) эрх зүйн үндэслэл, тодорхой зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Мэдээллийг ил болгосноор зөвхөн тухайн орны хувьд эцсийн өмчлөгчдөд учирч болох аюул нөхцөлийг бодолцон хамгаалалтын дэглэм зэргээр сөрөг нөлөөг аль болох бууруулах хэрэгтэй.
Үүнийг бичих үед нийтийн бүртгэлийн эсрэг хэд хэдэн заргыг шүүхээр хэлэлцэж байна. Зогсолтгүй нэмэгдэж буй мэдээллийн орчинд ЭӨИТБ-н зөв зохистой, эрх тэгш байдлыг шалгах нь чухал бөгөөд үүнээс гарах үр дүн нь мэтгэлцээнд нөлөөлөх нь дамжиггүй юм. ЭӨИТБ-г дэлхий нийтээр хараахан хэрэгжүүлээгүй байгаа тул бүх нөхцөлд гарч болох сөрөг нөлөөллүүдийн талаар дүгнэлт хийхэд эрт байна. Хэрэгжүүлэгчид болон ил тод байдлыг дэмжигчдийн аль алин нь мэдээллийг нийтлэх тал дээр сохроор өөдрөг байж болохгүй бөгөөд болгоомжлолыг нухацтай авч үзэх ёстой. Болгоомжлох зүйлс болон ашиг тусуудыг зохих ёсоор бодолцож үзсэнээр хэрэгжүүлэгчид нь тухайн нөхцөлд тохирсон, үр дүнтэй, аюулгүй ЭӨИТБ-н дэглэмийг боловсруулах боломжтой болох юм.