Эцсийн өмчлөгчийн төв бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгох

Тойм

Мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох асуудал болоод хүний хувийн нууц, аюулгүй байдлын эрсдэлүүдийн талаарх асуудал нь эцсийн өмчлөгчийн (ЭӨ) талаар шинэчлэл хийхэд хамгийн их мэтгэлцээнтэй асуудлуудын нэг юм. Эдгээр чухал, холбоотой асуудлуудыг хэрэгжүүлэгчид анхааралтай авч үзэх шаардлагатай. Эцсийн өмчлөгчийн ил тод байдал (ЭӨИТБ) нь бодлогын хувьд харьцангуй шинэ талбар тул бүртгэлийг олон нийтэд ил болгоход ямар нөлөөлөл гарах вэ гэдэг дээр цугларсан баримт их байхгүй. Гэсэн хэдий ч олон нийтийн бүртгэлийг хэрэгжүүлсэн газруудад баримтууд цугларч байгаа бөгөөд ЭӨ-н мэдээллийг олон нийтэд ил болгохын тодорхой ашиг тусуудыг тодорхойлох боломжтой болж байна.

Сонгууль өгөгчийн бүртгэл, [1] барилгын зөвшөөрөл [2] зэрэг тодорхой хувийн мэдээллүүдийг нийтлэх, олон нийтэд ил болгох явдал нь аль хэдийн хэрэгжсэн байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө маргаан дагуулдаггүй. ЭӨ-н мэдээллийг нийтлэх нь хувийн нууцын талаар нэлээдгүй анхаарал болгоомжийг дагуулдаг. Ихэнхи бизнес эрхлэгч санхүүгийн гэмт хэрэгтэй холбогддоггүй учир ЭӨ-г нийтлэх нь бодлогын тодорхой зорилго чиглэлийг хангахад харьцааны хувьд асуудалтай гэж зарим нь үздэг. Харин бусад нь хувийн аюулгүй байдлын эрсдэл бий гэж үздэг. Гэвч олон газар хувьцаа эзэмшигчийн мэдээллийг аль хэдийн олон нийтэд нээлттэй болгосон (зарим үед багахан хураамжаар) бөгөөд ЭӨИТБ шинэчлэл нь илүү нарийн, сэжигтэй байж болох өмчлөлийн бүтэцтэй холбогдсон хүмүүст л нөлөөлдөг гэсэн үг юм. Үүнээс гадна ЭӨ-н мэдээллийг нээлттэй бүртгэлд нийтлэснээс ноцтой хор хохирол гарсан жишээ байхгүй байна. [3]

100 гаруй улс орон ЭӨИТБ-н шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэдгээ зарласан бөгөөд 40 гаруй нь 2020 онд нэгдсэн байдаг. [4] Эдгээр шинэчлэлүүд нь хүмүүсийн талаарх мэдээлэл өдөр бүр асар хурдтай цахимжиж буй дэлхийд нийтэд явагдаж байна. Жишээ нь ЕХ-нд бүх гишүүн орныг ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардсан захирамж болох Мөнгө Угаахын Эсрэг Тавдугаар Захирамжийг (МУЭТЗ) Ерөнхий Мэдээллийн Хамгаалалтын Зохицуулалт (ЕМХЗ) гэх мэдээллийн хамгаалалтын хамгийн өргөн хүрээг хамарсан хуулийг мөрдөж эхлэхтэй зэрэг баталсан. ЕМХЗ-н үндэслэлээр хувийн нууцыг ЭӨ-н бүртгэлд нийтлэхийн эсрэг хэд хэдэн заргыг шүүхэд гаргасан байдаг. Үүнийг шүүхээр хэлэлцэж байгаа нь чухал бөгөөд гарах үр дүн нь энэ асуудалд хүчтэй нөлөөлөх нь гарцаагүй юм. Мексик зэрэг бусад оронд хүний хулгай болон хувийн аюулгүй байдлын болгоомжлол бий. Эдгээрийг үнэлж дүгнэх шаардлагатай.

Хувийн хийгээд аливаа бусад мэдээллийг ЭӨ-н мэдээллийн задруулгын хүрээнд нийтлэх асуудал дээр мэдэгдэж буй болон мэдэгдэхгүй байж болох тодорхой үр дагаврууд бий. ЭӨ-н мэдээлэл нь хэрэг болох, хүссэн зорилтыг хангахын тулд хувь хүний мэдээллийг агуулж байх ёстой учраас гэрээ хэлэлцээрийн мэдээлэл зэрэг нээлттэй болгож буй бусад багц мэдээллүүдээс өөр юм. Хэрэгжүүлэгч болон ил тод байдлыг дэмжигчид нь боломжит эрсдэлүүд болон тэдгээрийг тодорхой нөхцөл байдалд хэрхэн бууруулах вэ гэдгийг болгоомжтой тооцож үзэлгүйгээр мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардаж болохгүй. Иймд энэхүү бодлогын танилцуулга нь бүх улс орон ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгохыг зорих ёстой гэсэн байр суурьгүй болно. Харин мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор өөр өөр хэрэглэгчид тухайн мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ, ингэснээр бий болох ашиг тусуудыг тодорхойлох замаар ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгосноор бий болох ашиг тусуудыг танилцуулна.

Төрийн байгууллагын хэрэглэгчид дараах ашиг тусыг хүртэх боломжтой:

  • Төрийн байгууллагын хэрэглэгчдийн мэдээлэлд илүү хурдтай, хялбараар нэвтрэх боломжтой болно;
  • Мэдээллийг нэмэлт бодлогын чиглэлүүдэд ашиглах боломжтой болно;
  • Мэдээллийн хэрэглээг хянах боломж олгоно.

Хувийн хэвшлийн хэрэглэгчид дараах ашиг тусыг хүртэх боломжтой:

  • эрсдэлийг удирдах, засгийн газрын зохицуулалтыг мөрдөхөд дөхөмтэй болох;
  • бизнесийн орчин дахь итгэлцлийг тэтгэнэ;
  • компаниудын өрсөлдөх талбарыг тэнцвэржүүлнэ;
  • байгаль орчин, нийгмийн засаглалыг сайжруулна (БОНЗ);
  • мэдээллийг дахин хэрэглэснээр эдийн засгийн үнэ цэнийг бий болгоно.

Иргэний нийгмийн хэрэглэгчид дараах ашиг тусыг хүртэх боломжтой:

  • санхүүгийн гэмт хэрэг, авлигын хэргийг эрэн сурвалжлах;
  • төрийг хянах, хариуцлага хүлээлгэх боломж олгоно;
  • хэрэглээгээр дамжуулан мэдээллийг баталгаажуулах;
  • хуулийн этгээдүүд буруугаар ашиглахаас сэргийлнэ.

Бодлого бодлого боловсруулагч хувьд олон нийтийн бүртгэл нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчилнэ гэсэн ойлголтод үндэслэн зөв зохистойгоор хэрэгжүүлж болох хангалттай баримт байгаа гэсэн аргументийг энэхүү танилцуулгаар тавьж байна. Ихэнхи нийтийн бүртгэлүүдийг Европт хэрэгжүүлсэн байдаг тул ихэнхи жишээг Европын орнуудаас авав. Гэсэн ч ашиг тус нь бусад нөхцөл байдалд ч мөн ижил үйлчилнэ. Гарч болох сөрөг нөлөө нь тухайн нутаг дэвсгэрт өөр өөр байх ба үүнийг зохистойгоор ойлгох ёстой.

Иймд энэхүү танилцуулга нь дараах хэрэгжүүлэгчдийн хувьд бодолцох ёстой асуудлуудыгавч дүн шинжилгээ хийнэ. Үүнд:

  • ЭӨ-н мэдээллийг төвлөрсөн байдлаарнэгтгэн оруулах;
  • мэдээллийг ангилалтай, нээлттэй мэдээлэл болгох: төлбөр, биеийн байцаалт, бүртгэлийн шаардлага, бүртгэл ашиглагчийн талаар мэдээлэл цуглуулах эсвэл хязгаарлалт бүхий зөвшөөрөл олгох зэрэг босгогүй нэвтэрч ашиглах боломжтой, компани болон эцсийн өмчлөгчөөр хайх боломжтой болгох;
  • эрх зүйн үндэслэл тогтоож мэдээллийн хамгаалалт, хувийн нууцын хуульд нийцсэн мэдээллийг нийтлэх өргөн хүрээг хамарсан зорилгыг тодорхойлох;
  • нийтэлсэнээс урган гарч болох сөрөг үр нөлөөг дараах байдлаар бууруулах:
    • зөвхөн зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулах (мэдээллийн цомхон байдал);
    • дотоодын байгууллагатай харьцуулахад арай бага мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, нарийн нууцлалтай, ашиг тус өгөхгүй мэдээллийг орхих (давхарга бүхий нэвтрэлт);
    • хэн нэгэн харьцангуй өндөр эрсдэлд орох магадлалтай нөхцөлд мэдээллийг нийтлэхгүй байх хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэх.

ЭӨИТБ-н шинэчлэлийн эхлэх цэг нь төрийн зүгээс хүрэхийг зорьж буй бодлогын зорилтууд байх ёстой. [A] мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох нь хэр зүй зохистой, ижил тэгш, зөв зүйтэй байх нь бодлогын чиглэл бүрд өөр өөр байна. ЭӨИТБ-г сайн хэрэгжүүлсэн тохиолдолд төрөл бүрийн бодлогын зорилтуудыг хангах боломжтой. Аль болох их бодлогын зорилтыг хангах тусам нийгэмд бий болох ашиг тус нь их байна. Иймд энэхүү танилцуулга нь цогц аргыг ашиглан бодлогын нэжгээд зорилтуудыг тусгахаас гадна мэдээллийн хэрэглээ, хэрэглэгч бүлгүүдийг голчлон авч үзнэ.

Зураг 1. ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгоход гарч болох сөрөг нөлөөллүүдийг бууруулж ашиг тусыг дээд зэргээр нэмэгдүүлэх
Зураг 1. ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгоход гарч болох сөрөг нөлөөллүүдийг бууруулж ашиг тусыг дээд зэргээр нэмэгдүүлэх

ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгосноор янз бүрийн бодлогын чиглэлд төрөл бүрийн ашиг тусыг авчирдаг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хэрэглэгч бүлгүүдийг нэвтрэх боломжоор хангаж байна гэсэн үг юм.

ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгохдоо төр дараах зүйлийг хийх ёстой:

  • ЭӨ-н мэдээллийг төвлөрсөн байдлаар нэгтэн оруулах;
  • мэдээллийг нэвтрэх, ашиглах боломжтой болгох;
  • баттай эрх зүйн үндэслэлийг бий болгох;
  • үүсч болох сөрөг үр нөлөөг дараах байдлаар бууруулах:
    • мэдээллийг цомхон байлгах зарчмыг баримтлах;
    • шатласан нэвтрэлтийн тогтолцоог хэрэгжүүлэх;
    • хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлэх.
Зүүлт тайлбар

[A] Нийтлэг зорилго нь мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх, түүнчлэн (гадаадын) хөрөнгө оруулалтыг татах явдал юм. Олон тооны засгийн газрууд худалдан авалтад хяналт тавих, хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд ЭӨИТБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд МУЭТЗ нь бизнесийн гүйлгээ, санхүүгийн системийн шударга байдалд итгэх итгэлийг хадгалах талаар онцгойлон дурдсан байдаг.

Төгсгөлийн тайлбарууд

[1] “Үндэсний сонгогчдын үйлчилгээний портал”, Энэтхэгийн сонгуулийн хороо, n.d., https://electoralsearch.in.

[2] “Барилга байгууламжийн зөвшөөрөл олгох түүхэн газар”, NYC Open Data, 2020 оны хоёрдугаар сарын 8, https://data.cityofnewyork.us/Housing-Development/Historical-DOB-Permit-Issuance/bty7-2jhb.

[3] “Хувийн нууц уу, нийтийн ашиг сонирхол уу? Компанийн эзэмшлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь” B баг, Моторын өрөө, Нээлттэй эзэмшил, 2019 оны 3-р сар, 4, https://www.openownership.org/uploads/privacy-report-summary.pdf.

[4] “Worldwide commitments and action”, Нээлттэй эзэмшил, n.d., https://www.openownership.org/map/.

Next page: Эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийг хэрэглэгч бүлгүүд