Эцсийн өмчлөгчийн төв бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгох
Эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийг хэрэглэгч бүлгүүд
ЭӨ-н бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгосноор хаалттай бүртгэлтэй дэглэмийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй эсвэл хууль, захиргаа, санхүүгийн хязгаарлалтын хүрээнд нэвтрэх эрхтэй тодорхой тооны хэрэглэгч бүлгүүдэд мэдээлэлд нэвтрэх боломжийг олгоно. Эдгээрийг дараах үндсэн бүлгүүдэд ерөнхийлөн ангилах боломжтой:
- төрийн хэрэглэгч, үүнд хууль сахиулах байгууллага, бусад нутаг дэвсгэрийн холбогдох, эрх бүхий байгууллагууд болон нийтлэгч засгийн газрын өөр өөр хэлтэс яамдууд;
- хувийн хэвшлийн хэрэглэгч, үүнд мөнгө угаахын эсрэг (МУЭ) хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн, хүлээгээгүй компаниуд болон ЭӨ-н мэдээлэл олгогч, дахин ашиглагчид;
- иргэний нийгэм, үүнд сэтгүүлчид, судлаачид болон олон нийт.
Эдгээр хэрэглэгч бүлгүүд ЭӨ-н мэдээлэлтэй харьцсанаар олон нийтийн ашиг сонирхолд гарч болох ашиг тусуудыг дараах хэсэгт оруулав.
Төрийн хэрэглэгчид
Хууль сахиулах байгууллага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд
Хууль сахиулах байгууллага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд (татварын газар г.м) нь ихэвчлэн хаалттай бүртгэлтэй дэглэм дэх ЭӨ-н улсын мэдээлэлд нэвтрэх эрхтэй байдаг ч бусад улсын ЭӨ-н олон нийтэд нээлттэй мэдээллийн гол хэрэглэгч бүлэг юм. Санхүүгийн гэмт хэргийн дийлэнхи нь нэгээс дээш улс орныг дамнадаг болдог. [5] Эрх зүйн харилцан дэмжлэг (ЭЗХД) хүссэн хүсэлтийн талаарх мэдээлэл янз бүр байдаг ч Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) хэд хэдэн дүгнэлт, Open Ownership (OO) хууль сахиулах байгууллагуудтай хийсэн яриа хэлэлцээрээс үзэхэд дээрх хүсэлт нь удаан, сунжирсан үйл явц байдаг байна. ФАТФ-н хамтын дүгнэлтийн тайланг Транспэрэнси Интернэшнл (ТИ) хянаж үзээд дараах зүйлийг олж тогтоожээ: “гадны компани оролцсон эсвэл дотоодын компаний өмчлөлийн бүтцийн тодорхой хэсэг нь гадных үед компаний эцсийн өмчлөгчийг тогтооход хүндрэл илүү тулгардаг гэж эрх бүхий байгууллагууд тайлагнадаг. Олон нийтийн ЭӨ-н бүртгэл байхгүй үед маш нарийн төвөгтэй, сунжирсан (ЭЗХД) хүсэлт гарах шаардлагатай болдог” (Нүд 1-г үз) бөгөөд энэ нь хоёр талд маш их зардал дагуулдаг байна. [6] ЭЗХД-н хүсэлтийг амжилттай гаргахад хоёр орны эрх зүйн харьцуулсан сул талууд асуудал үүсгэх явдал бий ажээ. Жишээ нь нийтлэг эрх зүйт болон иргэний эрх зүйт орнуудын хооронд хүсэлт гаргахад шүүгч, хуульчид нь тухайн зөрчил эсвэл хэрэг болон мэдээллийн хүсэлтийг ойлгохгүй байх боломжтой байдаг.
Нүд 1: Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын харилцан дүгнэлтийн хүрээнд эрх зүйн харилцан дэмжлэг үзүүлэх
2016 онд ФАТФ-н Канад улсад хийсэн үнэлэлт дүгнэлтээр гадаадын этгээдтэй холбоотой эрэн сурвалжлага хийхэд эцсийн өмчлөгчийг тогтоох боломжгүй байх нь олонтаа байсан бөгөөд энэ нь “голчлон Канадын байгууллагын зүгээс эцсийн өмчлөгчийн мэдээллийг олгох талаар гаргасан хүсэлтэд гадаадын орнууд хариу өгдөггүйгээс” үүдэлтэй гэж дурджээ. [7] 2018 онд Гана улсад хийсэн үнэлэлт дүгнэлтэд зарим орнууд хамтран ажиллах сонирхолгүй байдаг, ажлыг удаашруулдаг гэжээ. [8] Хонг Конгод хийсэн үнэлэлт дүгнэлтээр ЭЗХД-н хүсэлтэд хариу ирэх авах нэг жил болдог байна. [9] Эдгээр үнэлэлт дүгнэлтээр гадаад орноос ЭӨ-н мэдээллийг авах хүсэлт гаргахад хууль сахиулах байгууллагад тулгардаг хэд хэдэн асуудлуудыг тогтоосон, үүнд: мэдээлэл байхгүй байх;10 тухайн мэдээллийн чанар хангалтгүй байх; [11] тухайн мэдээллийг олон улсад гаргах боломжгүй байх; [12] бусад хуулийн болон хүнд суртлын саадууд. [13]
Үүнээс үүдэн Egmont Бүлэг зэрэг хэд хэдэн олон улсын албан бус мэдээлэл солилцооны механизм гарч ирсэн байдаг. OO-тэй хийсэн ярилцлагад хууль сахиулах байгууллагын зүгээс нийтийн ЭӨ-н бүртгэлийг эрэн сурвалжлах ажилд асар чухал бөгөөд үнэтэй зүйл гэжээ. Бүртгэл дэх ЭӨ-н мэдээлэл нь шүүхэд ашиглаж болох нотлох баримт болохгүй байж, мөн мэдээлэл 100% үнэн зөв биш байж болох ч компанид “бодит хариуцлага” хүлээдэг хэн нэгний нэртэй байх нь улс дамжсан эрэн сурвалжлагын ажилд асар их тус болдог гэж нэг мөрдөгч хэлжээ. [14] “Хууль сахиулах байгууллагын өнцгөөс харвал ийм бүртгэлд шууд, түргэн шуурхай, хялбар нэвтрэх хэрэгцээ байдаг” гэж Интерполын мэргэжилтэн хэлсэн байна. “Нэг цагдаагийн газраас нөгөө цагдаагийн газарт хил дамнан хүсэлт гаргах, шүүхийн бичиг, хүсэлт бэлтгэж боловсруулах нь маш их цаг, зардал шаарддаг.” [15] Үүнээс гадна ЭЗХД-н хүсэлт амжилттай болоход тухайн мэдээлэлд нэвтрэх шаардлага яагаад үүссэнийг нотлох тодорхой түвшний баримт шаардлагатай болдог. Бүртгэлд шууд нэвтрэх боломжтой байх нь мөрдөн шалгалтыг урьдчилан хийх боломжийг олгодог. ЭӨ-н мэдээллийг улс дамжин шилжүүлэхэд тохирсон дэлхий нийтийн төгс дэд бүтэц байхгүй үед нийтийн бүртгэл нь нэхэн хөөхөөс гадна урьдчилан эрэн сурвалжлах ажлын хүрээнд мэдээлэлд шууд, түргэн шуурхай, хялбар нэвтрэх боломжийг олгоно.
Бусад төрийн хэрэглэгчид
Төрийн зүгээс олон нийтэд нээлттэй болгосон мэдээллийн гол хэрэглэгчдийн нэг нь төр өөрөө юм. [16] Төрийн янз бүрийн агентлагуудын зүгээс ЭӨ-н мэдээллийг ашиглах, авах хэрэгцээ байх жишээнүүд бий. Төрийн яам хэлтсүүдийн хооронд мэдээлэл дамжуулахад техникийн болон эрх зүйн сорилтууд тулгардаг [17] бөгөөд үүнийг давж гарах нэг арга нь мэдээллийг нээлттэй болгох явдал юм. Жишээ нь Нэгдсэн Вант Улсад ЭӨ-н мэдээллийг шинэ худалдан авалтын системд нэгтгэх санал гарсан. [18] ЭӨ-н мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчилнэ гэсэн эрх зүйн үндэслэлээр энэ нь нийтийн мэдээлэл болох [19] ба хуулийн шинэ үндэслэл гаргалгүйгээр, мөн техникийн хувьд нарийн мэдээлэл хуваалцах механизм боловсруулалгүйгээр мэдээллийг ашиглах боломжийг Нэгдсэн Вант Улсын худалдан авалтын байгууллагад олгох юм. ЭӨ-н мэдээллийг төрийн бусад яам хэлтсүүд буруугаар ашиглана гэсэн болгоомжлол яригддаг. Жишээ нь Армен улсад ЭӨ-н мэдээллийг задлах замаар хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, саад учруулахад ашиглаж байгаа талаар хэвлэл мэдээллийн компаниуд анхааруулж хэлсэн. [20] Энэ тохиолдолд олон нийтэд нээлттэй болгосноор мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгааг олон нийт хянах боломжтой болно гэсэн үг юм.
Нүд 2: Татварын бодлого боловсруулахад эцсийн өмчлөгчийн мэдээлэл ашиглагдах нь
Нэгдсэн Вант Улсын баялгийн татварт гаргасан саналуудад гүн гүнзгий дүн шинжилгээ хийх зорилгоор Нэгдсэн Вант Улсад Баялгийн Татварын Комиссийг 2020 оны эхээр байгуулсан байдаг. Уг комисс Нэгдсэн Вант Улсын баялгийн татвар зохистой, оновчтой эсэхийг судалсан бөгөөд баялгийн татварыг бүх талаас нь эдийн засагчид, хуульчид, нягтлан бодогчидтой хамтран судалжээ. Судлаачдын нэг нь ингэж хэлжээ, “[ЭӨ-н] мэдээлэл нь бодлого боловсруулахад маш чухал үүрэгтэй. Баялгийн Татварын Комиссын зүгээс эдгээр мэдээллийг ашиглан Нэгдсэн Вант Улс дахь татвар ноогдуулж болох дээд баялгийг хэмждэг.” [21] Уг тайлангаар өөр өөр төрлийн баялгийн татварын ашиг тус, хэрэгжих боломж болоод баялгийн татвар хэр их хөрөнгийг төсөвт төвлөрүүлж болох талаарх загвар, тооцооны талаар засгийн газруудад зөвлөмж өгчээ. [22]
Хувийн хэвшлийн хэрэглэгчид
Үүрэг хүлээсэн байгууллагууд
Хаалттай төв бүртгэлтэй дэглэмийн хүрээнд санхүүгийн байгууллага (СБ) зэрэг үүрэг хүлээсэн байгууллагууд болон харилцагчаа мэдэх (ХМ) хуульд захирагддаг Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын (СББМҮҮ) хувьд ЭӨ-н мэдээлэлд нэвтрэх боломжтой байдаг. [B] Гэвч хаалттай бүртгэлтэй дэглэмийн хүрээнд бүх орон СБ болон СББМҮҮ-д мэдээлэлд нэвтрэх эрхийг олгодоггүй [C] ба олгодог оронд ЭӨ-н мэдээлэлд гадаадаас нэвтрэх нь их бэрхшээлтэй байсаар байна. Иймд систем төгс болох хүртэл нийтийн бүртгэл нь хаалттай бүртгэлээс илүү үүрэг хүлээсэн байгууллагуудад нэвтрэх боломжийг илүү олгож байна.
Үүрэг хүлээгээгүй байгууллагууд
ЭӨ-н мэдээлэл нь үүрэг хүлээсэн байгууллагуудад хэрэг болохоос гадна хэнтэй бизнес хийж байгааг нь мэдүүлэх боломжоор хангах замаар ямар ч компанид эрсдэлээ удирдахад тус болдог. 2016 онд, захирлуудаас судалгаа авахад 91% нь бизнес хийж буй компаний ЭӨ-н мэдээллийг чухал гэж хариулжээ. [23] Ханган нийлүүлэлтийн сүлжээний дарга нараас судалгаа авахад 84% нь ханган нийлүүлэлтийн сүлжээний ил тод бус байдал хамгийн их бэрхшээл дагуулдаг гэж хариулсан бөгөөд “дийлэнхи компаниуд харанхуй болон бүтэцгүй мэдээллийн 80%-г хардаггүй” гэжээ. [24] Жишээ нь хуурамч бараа, өмчлөгч нь үл мэдэгдэх компаниудын дагуулах санхүүгийн болон нэр хүндийн эрсдэлийг [25] бууруулахад ханган нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал буюу сүлжээн дэх компаниудын ЭӨ нь чухал юм. [26]
Зарим компани одоогийн байдлаар энэхүү мэдээллийг худалдан авч байгаа боловч мэдээллийн цар хүрээ, чанарт асуудал байгаа гэжээ. [27] Үүнээс гадна эдгээр зардал нь жижиг компаниудын хувьд илүү өндөр тусдаг. [28] ЭӨ-н мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор бүх компанид нэг ижил мэдээлэл авах боломжийг олгон судалгаа хийх зардлыг багасгаж эрсдэлийг бууруулна. Ингэснээр өрсөлдөөний талбарыг тэнцвэржүүлж [29] МУЭТЗ-д дурдсанчлан “бизнесийн гүйлгээ, санхүүгийн тогтолцоон дахь итгэлцлийг хадгална,” (Нүд 10-г үз).
Нүд 3: Нэгдсэн Вант Улсад нийтэд нээлттэй эцсийн өмчлөгчийн мэдээллийг компаниуд ашиглах нь
Нэгдсэн Вант Улсын ЭӨ-н бүртгэлийг хянаж үзэхэд бизнесүүдийн голчлон хайсан зүйлс нь “харилцагчдын талаарх мэдээлэл (64%) байсан ба өмчлөлийн энгийн бүтэцтэй бизнесүүд өмчлөлийн нарийн бүтэцтэй бизнесүүдтэй харьцуулахад ийм мэдээллийг хайх магадлал өндөр байжээ (65%)”. [30] Судалгаанд хамрагдсан бизнесүүдийн 64% нь авсан мэдээллийг хэрэгтэй болон маш хэрэгтэй гэжээ. [31]
Нийгмийн түвшинд илүү сайн мэдээллийг төлбөрөөр авах чадвартай том компаниуд болон нийтийн мэдээлэл ашигладаг жижиг компаниудын хоорондох мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгаснаар зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж итгэлцэл, ил тод байдалд суурилсан бизнесийн соёлыг бүрдүүлэх боломжтой. [32] Ийм учраас компаниуд ЭӨ-н мэдээллийг нээлттэй болгохыг засгийн газраас шаардах нь нэмэгдэж байгаа нь гайхах зүйл биш юм. [33] Үндэстэн дамнасан уурхай BHP компаний Комплаенс хариуцсан захирал Крис Робинсоны хэлсэнээр: “Нийтийн ЭӨ-н бүртгэл нь авлигын эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл. [Нийтийн бүртгэл] нь мэдээллийг төр хадгалж байснаас дээр. Энэ нь цэвэрхэн үйл ажиллагаа эрхлэх зорилготой, ёс зүйтэй компаниудын хувьд өрсөлдөөний талбарыг тэнцвэржүүлж авлигатай холбогдсон компаниудыг авлига авахад нь хэцүү болгодог. Энэ нь хөрөнгө оруулалтын орчин болон аливаа улсад хөрөнгө оруулалт хийх итгэлийг сайжруулдаг. Компаний хувьд BHP нь өөрийн харьцдаг компани болон ханган нийлүүлэгчдийнхээ талаарх эцсийн өмчлөгчийн мэдээллийг хайдаг. Үүнийг баталгаажуулахад хүндрэлтэй байх нь олонтаа. Мэдээллийг нийтэд нээлттэй болгосноор баталгаажуулалт хийх арга замыг нэмэгдүүлнэ. BHP-н хувьд ханган нийлүүлэгчдээ танихад хялбар болно. [34]
ЭӨ-н мэдээллийг ашиглах нь байгаль орчин, нийгмийн засаглалын (БОНЗ) хамгийн үр дүнтэй арга туршлага гэдгийг илүү ихээр хүлээн зөвшөөрсөөр байна. [35] Давос 2021 чуулган дээр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас ЭӨ-н мэдээллийг компаний гуравдагч талууд, нийлүүлэгчдийн үйл ажиллагаа болон тэдний үйлдэж буй байгаль орчин, нийгэмд хор хохиролтой үйлдлүүдийг хянахад зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн байна. [36] “нэмэгдэж буй баримт, хөдөлгөөн, зохицуулалтаас болоод” компаниуд шууд хариуцлага хүлээхгүй хэдий ч БОНЗ-н зарчмууд нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү чухал хүчин зүйл болж байна. [37] Олон улсын хөрөнгө оруулалтын компаний Тогтвортой байдлын Даргын хэлсэнээр “үйлдвэрлэлийн үйл явц эсвэл ханган нийлүүлэлтийн сүлжээний талаар итгэлтэй биш байвал шалтгаан байж таарна. Эрс ил тод байдлын энэ цаг үед өөрийн бүтээгдэхүүн, арга туршлага, үнэ цэнийн сүлжээгээ хар.” [38]
Эцсийн өмчлөгчийн мэдээлэл олгогч, дахин хэрэглэгчид
Хувийн гуравдагч ЭӨ-н мэдээлэл олгогч нь ЭӨ-н мэдээллийн олон нийтэд нээлттэй болгохыг засгийн газраасаа шаардах нь нэмэгдсээр байна. [39] ЭӨ-н мэдээлэл олгогчид нь төрийн бүртгэлээс ЭӨ-н мэдээллээ голчлон авдаг. Тэд мэдээллийг дижитал, машин уншиж болох форматанд оруулан стандартжуулж бүтэцтэй мэдээлэл болгох үйлчилгээ үзүүлдэг. Мэдээллийг цэвэрлэн алдаа гарсан эсвэл (тухайн талбарт буруу бичилт хийгдсэн зэрэг) хуучирсан байж болох хэсгүүдийг тэмдэглэж өгдөг. Илүү нарийн үйлчилгээгээрээ мэдээллийг өөр систем, засгийн газрын бүртгэл, болон олон нийтэд нээлттэй бусад мэдээлэлтэй харьцуулан, зардал ихтэй нээлттэй эх сурвалжтай судалгаагаар дамжуулан мэдээллийг нэмэгдүүлдэг. [40] Товчхондоо ЭӨ-н мэдээлэл олгогчид нь зарим ЭӨИТБ-тай дэглэмтэй засгийн газрын хийж буй мэдээллийг баталгаажуулж илүү бүтэцтэй болгох зэрэг үйлчилгээг хийдэг. Засгийн газрууд нь олон нийтэд нээлттэй бус нэмэлт эх сурвалжуудыг ашиглан ЭӨ-н мэдээллийг баталгаажуулж чадах тул мэдээллийг баталгаажуулах илүү боломжтой байдаг. Харамсалтай нь биеийн байцаалт, бүртгэлийн шаардлагаас эхлээд төлбөр хураамж авах зэргээр олон засгийн газрууд мэдээлэлд нэвтрэхэд саад тавьж ЭӨ-н мэдээлэл олгогчдод мэдээлэл авч өргөжүүлэхэд нь хүндрэл учруулдаг. [41]
Нүд 4: YouControl: Украйнд эцсийн өмчлөгчийн мэдээллийг дахин ашиглах нь
YouControl бол Украйн дахь бизнесийн ил тод байдлыг хангах зорилготой Украйны компани юм. Тус компани нь Украйны нийтэд нээлттэй ЭӨ-н бүртгэл Улсын Нэгдсэн Бүртгэлээс мэдээлэл авч Украйны бизнесийн салбар дахь авлигыг бууруулж ажилладаг. YouControl нь “нийцэл, зах зээлийн дүн шинжилгээ, бизнесийн мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах ажлын аналитик систем”-г боловсруулжээ. ЭӨ-н Улсын Нэгдсэн Бүртгэл зэрэг 87 засгийн газрын бүртгэлээс мэдээлэл авахаас гадна өөрийн хийсэн шинжилгээг ашиглан төлөгдөөгүй татвар, хүлээгдэж буй шүүх ажиллагаа, татварын тайлан өгөөгүй зэрэг болгоомжлууштай зүйлсийг агуулсан их хэмжээний мэдээллийг компани дээр гаргаж өгдөг. [42] YouControl хувийн хэвшилд төлбөртэйгөөр үйлчилгээ үзүүлдэг боловч төрийн бус байгууллага (ТББ), иргэний нийгмийн байгууллага (ИНБ), их сургуулиудад мэдээллийг үнэ төлбөргүй олгодог.
YouControl нь вебсайт дээрээ мэдээллийг нээлттэй нийтэлсэн нь Украйнд шударга бус бизнес, залилантай тэмцэхэд их хэрэг болж байна.43 Вебсайт дээрх хэд хэдэн судалгаа нь YouControl-г ашиглан бизнес хийхээс өмнө залилах үйл ажиллагааг тогтоон хэдэн зуун мянган доллар хэмнэсэн компаниудын жишээг өгнө.44 Үүнээс гадна YouControl-н харилцагчид этгээд үйлдлүүдийг албаныханд мэдээлэх боломжтой ба баталгаажуулалт хийх ажлын хэсгийн хувиар төрд бүртгэлийн талаар санал зөвлөгөө өгдөг.
Баталгаажуулсан ЭӨ-н мэдээллийг төр олон нийтэд нээлттэй болгоход зах зээл бусниж ЭӨ-н мэдээлэл олгогчдыг мэдээлэл цэвэрлэх үйлчилгээнээс илүү үнэ цэнтэй үйлчилгээрүү хөтөлдөг. Энгийнээр хэлэхэд эдгээр компаниудын авч байгаа мэдээлэл илүү бүтэцтэй байх тусам нээлттэй эх үүсвэртэй судалгааны илүү нарийн төвөгтэй зүйлсийг хийх боломжтой болдог. ЭӨ-н мэдээллийн үйлчилгээ олгогчид нь ЭӨ-н мэдээлэлд илүү үнэ цэнэ нэмэх илүү нарийн хэрэгслүүдийг санал болгодог болж байна. Жишээ нь зарим нь хөрөнгө оруулагч эсвэл ЭӨ болон бусад этгээдүүдийн хоорондын харилцааг илүү сайн ойлгох сонирхолтой тогтвортой байдлын яам хэлтсүүд зэрэг анхдагч зохицуулалтын хэрэглэгчдээс гадуурх хувийн хэвшлийн тодорхой хэрэглэгчдэд илүү тохирсон үйлчилгээг санал болгодог. [45]
Нээлттэй компани болон ЭӨ-н мэдээлэл нь багагүй эдийн засгийн үнэ цэнэтэйг илтгэх баримтууд бий болсоор байна. PwC-н судалгаагаар харуулсанаар Итали улсад компаний өмчлөлийн мэдээлэл Италийн мэдээллийн салбарын эдийн засгийн 10%-г бүрдүүлдэг ажээ. [46] Европын Комисст зориулж хийсэн нөлөөллийн үнэлгээгээрээ Делойт дараах дүгнэлтэд хүрчээ: “Түүчээлж буй орнуудын туршлагаас харахад компаний мэдээлэл илүү нээлттэй болж байгаагаас үүдэн мэдээллийн үнэ цэнэ экспоненциал байдлаар өсч байгаа нь илт байгаа бөгөөд энэхүү урьдчилсан жишээ нь бусад орнуудад юу болж болохыг илтгэж байгаа гэдэгт эргэлзэх шалтгаангүй юм. [47]
Нүд 5: Нэгдсэн Вант Улс дахь ЭӨ-н мэдээллийн эдийн засгийн үнэ цэнэ
Компаний Хэлтсийн (КХ) 2019 онд явуулсан судалгаагаар Нэгдсэн Вант Улсын компаний мэдээллийн үнэ цэнийг дахин хэрэглэгч тутамд дунджаар 1,100 фунт стерлинг гэж тооцсон бөгөөд жилд нийт 1 тэрбумаас 3 тэрбум фунт стерлингийн [48] ашиг өгдөг ба Компаний Хэлтсийн Үйлчилгээний хэрэглэгчдийн хэрэглэдэг ЭӨ-н мэдээлэл зөвхөн 40 саяаас 120 сая фунт стерлингийг [49] бүрдүүлдэг гэж гарчээ. Уг судалгаанд тайлбарласнаар “КХ-н мэдээллийн багц бүтээгдэхүүнд нэвтэрдэг жижиг зуучдын хагасаас илүү нь тухайн бүтээгдэхүүнийг үнэгүй болсоных нь дараа нэвтэрч эхэлсэн байна. Энэ нь үнэгүй мэдээлэл бизнесийн шинэ боломжийг бүрдүүлж байгааг илтгэнэ [50].
Иргэний нийгэм
Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлч, судлаач, олон нийтийг багтаадаг иргэний нийгэм нь нийтийн ЭӨ-н мэдээллийн гол хэрэглэгч бүлэг юм. Иргэний нийгмийн оролцогчид нийтэд нээлттэй мэдээлэл болон Панам, Парадайсын баримт, Луанда Лийк зэрэг задарсан мэдээг ашиглан авлига, санхүүгийн гэмт хэргүүдийг ил тод болгоход чухад үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь хараат бус хэвлэл мэдээллийн төв, сэтгүүлчдийн дэлхийг хамарсан сүлжээний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талбар болох Зохион Байгуулалттай Гэмт хэрэг, Авлигыг Мэдээлэх Төсөл (ЗБГХАМТ) нь 7.3 тэрбум ам.доллартай тэнцэх торгууль төлүүлж, хөрөнгө хураалгуулсан ба 500 гаруй баривчилгаа, ял оноолтод хүргэжээ. [51]
Нүд 6: ЕХ дахь ашиг сонирхлын зөрчлийг илчлэхэд ашигласан нийтэд нээлттэй мэдээлэл [D]
2011 онд авлигын эсрэг мөрийн хөтөлбөрөөр [52] улс төрд орохын өмнө одоогийн Чехийн Ерөнхий сайд Анрдей Бабис хувийн хэвшилд ажилладаг байсан ба 1993 онд Агроферт Групыг үүсгэн байгуулж байжээ. Өнөөдөр Агроферт нь MF DNES ба Lidové noviny гэх Чех улсын хамгийн том хоёр сонин болон Чехийн хамгийн их уншигддаг мэдээний сервер болох iDnes-г эзэмшдэг Мафра медиа групыг оролцуулаад 250 гаруй охин компанитай. [53]
Чехийн ашиг сонирхлын зөрчлийн хууль батлагдаж засгийн газрын гишүүн болон төрийн бусад албан тушаалтнуудыг хэвлэл мэдээлэлд удирдах хэмжээний хувь эзэмшдийг хориглодог болсоны дараа Бабис Агрферт Групын өмчлөлийг хоёр Траст сан руу шилжүүлжээ: 565 хувьцаа (89.97%) эзэмшдэг AB хувийн Траст I; ба 63 хувьцаа (10.03%) эзэмшдэг AB хувийн Траст II. [54] Агроферт нь одоогоор 4 тивийн 18 оронд үйл ажиллагаа [55] явуулдаг бөгөөд хөдөө аж ахуй, хүнс боловсруулалтын чиглэлээр өөрөө тэргүүлдэг Чех болон Словак улсад бүртгэлтэй. [56]
2018 онд Словакийн нийтийн ЭӨ-н бүртгэлд судалгаа хийсний дараа Бабис нь Агроферт Словакийн таван эцсийн өмчлөгчдийн нэг болохыг ТИ Словак илрүүлжээ. [57] Үүний хариуд Агрофертийн зүгээс ТИ нь хуулийг гуйвуулан тайлбарласан ба “Ноён Бабис нь Агроферт Групын Словак компаниудыг удирдагч этгээд биш” гэжээ. [58] Үүнийг ТИ Словак няцаан Бабисыг бусад эцсийн өмчлөгчид буюу трастигийн захирлуудаа халах эрх мэдэлтэй цорын ганц эцсийн өмчлөгч болох мэдэгдэв. [59] Үүнээс гадна тэрээр баталгаажуулсан задруулгын баримт бичигт ашиг хүртэгчээр бичигдсэн байдаг; төрийн албаа хашиж дуусахад нь хувьцаа түүнрүү буцаж очихоор трастын санг зохион байгуулжээ. [60] Мөн 2017 онд Бабисыг өмчлөлөө хоёр траструу шилжүүлэхийн өмнө болон дараа Агрофертийн охин компаниуд ЕХ-ны татаасыг авсан тул ЕХ-ны санхүүжилтийг [61] авах эрхгүй улс төрчдийн эзэмшлийн компанитай холбоотой ЕХ-ны хуулиудыг зөрчин Чехийн Ашиг Сонирхлын зөрчлийн Хуулийг зөрчсөн байж болзошгүй юм.
Саяхан хийгдсэн ЕХ-ны аудитаар дараах зүйлсийг илрүүлжээ: “Траст Сангийн зорилтуудыг Ноён Бабис [...] тодорхойлж [...] өөрөө халах эрхтэй бүх оролцогчдыг томилсоны хувьд тэрээр тус Траст Санд шууд болон шууд бус шийдвэрлэх нөлөөтэй гэж дүгнэх боломжтой. Энэ дүгнэлтэнд үндсэслэн, Комиссийн үйлчилгээ нь Ноён Бабисыг эдгээр Траст Сангуудаар дамжуулан АГРОФЕРТ бүлгийн толгой компанийг шууд бусаар удирддаг гэж үзэж байна [...]”. Түүнийг ЕХ-ны Ашиг Сонирхлын Зөрчлийн Хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ. [62]
Санхүүгийн эрэн сурвалжлах нэгжүүд болон бусад эрх бүхий байгууллагууд хангалттай санхүүждэг байсан бол мэдээлэл хуваалцах системүүд саадгүй ажиллан хууль зүйн систем үргэлж хараат бус, үр дүнтэй байж сэтгүүлчдийн санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэрэгцээ бага байх байсан. Гэвч сэтгүүлчдийн саяхан задалсан мэдээллээс харахад бодит байдал дээрх төсөөллөөс хол юм. АНУ-н Сангийн Яамны Санхүүгийн Гэмт Хэргийг Хянах Сүлжээгээр нэрлэсэн FinCEN Баримтуудыг 2020 оны 9-р сарын 20-нд нийтэлсэн бөгөөд үүнд банкуудаас АНУ-н санхүүгийн эрэн сурвалжлах нэгжүүдэд өгсөн сэжигтэй үйл ажиллагааны мэдээллийг (СҮАМ) задалжээ. Уг баримтуудаар одоогийн олон улсын Мөнгө Угаахын эсрэг тогтолцоо дутагдлуудтай ба жишээ нь анхааруулж торгосоор байтал том Санхүүгийн байгууллагууд хууль бус мөнгийг зөөхөд үүрэг гүйцэтгэн АНУ-н Хууль Зүйн Яамны ажилтан, санхүүгийн гэмт хэргийн прокурор асны хэлсэнээр “шүдгүй болсон систем” дотор үйл ажиллагаа явуулдаг нь ил болсон юм. ФАТФ-н гүйцэтгэх нарийн бичгийн дарга “Хэн бүхэн муу байна” гэж дүгнэсэн. [63] Санхүүгийн гэмт хэрэгтэй зөвхөн төр дангаараа тэмцэх ёстой гэж зарим нь үздэг. [64] Гэвч нөхцөл байдлыг авч үзэхэд төр энэхүү гол үүргээсээ чөлөөлөгдөх ёсгүй ч нийтийн бүртгэл нь эрэн сурвалжлах чухал үүргийг иргэний нийгэмд олгон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн чиг үүрэгт олон нийтийн хяналтыг бий болгоно.
Өндөр орлоготой орны харьцангуй сайн санхүүжилт авдаг Санхүүгийн эрэн сурвалжлах нэгжүүд ч гэмт хэргийг зогсоож чадахгүй байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж болох ба энэ нь дунд зэргийн санхүүжилттай оронд бүр илүү ажиглагдах магадлалтай. Нийтийн бүртгэл нь мөн төрд иргэдийн өмнө хариуцлага хүлээхэд дэм болох ба санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна төрийн санхүүжилт, гэрээ, тусгай зөвшөөрлийг хэн авахыг мэдэх зэрэг бусад гол чиг үүргүүдэд олон нийт хяналт тавих боломжийг олгоно. [65] Ил тод байдал нь тодорхой нөхцөлд төрийг илүү сайн ажиллуулж хариуцлага, итгэлцлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаа илтгэж байна. [66] Хариуцлага нь нийтийн ЭӨ-н мэдээллийн хэрэглээний чухал зорилго юм. Дээр дурдсанчлан олон орнууд төрийн худалдан авалтад ЭӨИТБ-г бий болгохоор хөөцөлдөж байна; төрийн санхүүжилт авагчдын ЭӨ-н мэдээллийг нийтлэхээс гадна гэрээ, зарлагын мэдээллийг ил болгосноор ялангуяа гэнэтийн арга хэмжээнд татвар төлөгчдийн мөнгийг, [67] төр зарцуулахдаа хариуцлагатай байх боломжийг олгоно. [68]
Нүд 7: Бейрутын дэлбэрэлтийг эрэн сурвалжлах нь
2020 оны 8-р сарын 4-ний өдөр Бейрутын боомтны агуулахад дэлбэрэлт болж 211 хүн [69] нас барж 5,000 хүн бэртэж гэмтэн 300,000 гаруй хүн түр нүүлгэн шилжүүлэгдэж 10-15 тэрбум ам.долларын хохирол учирсан байдаг. [70] Дэлбэрэлт нь Бейрутын боомтны агуулахад аюултай нөхцөлд хадгалагдаж байсан 2,750 тонн аммонийн нитрат тэсэрсэнээс үүдсэн байна.
Уг аммонийн нитрат 2013 оны 9-р сарын 23-ны өдөр Гүржийн Батумийгаас Мозамбикийн Бейраруу явж байсан Молдавийн далбаатай МВ Росус хөлөг онгоцоор Бейрутад ирсэн юм. [71] Уг хөлөг онгоц нь Бейрутын Боомтын албаныхан үзлэг хийсний дараа техникийн асуудалтай тулгарсанаар Бейрутад зогсох шаардлагатай болжээ. [72] Аммонийн нитратаар тэсрэх бөмбөг [73] хийдэг учраас уг бодисыг илгээх болсон шалтгааны талаар янз бүрийн таамаглал гарсан ба энэхүү Бейрутын гай барцдын үйлдэгчид, тэдний зорилгын талаар мөрдөн шалгалт хийгджээ. [74]
Санхүүгийн гэмт хэрэг эрэн сурвалжлагч Грам Барров, Рэй Блэйк нар Дэлхийн Нэйлттэй Өмчлөлийн Бүртгэл дэхь Англи, Украйны дата мэдээг ашиглан мэдээлэл цуглуулж Молдавын хөлөг онгоцын өмчлөгчийг Английн халхавч компаниудын компаниудын сүлжээний удирдлага болохыг хөөн илрүүлэв. Тэд эрэн сурвалжлагаараа Бейрутад зогссон хөлөг онгоц болон Англид бүртгэлтэй компани хоёрын хоорондох шууд холбоог олсон ба тус компаний эцсийн өмчлөгч нь Англи, Украйнд бүртгэлтэй бусад компаниуд болон хэд хэдэн хувь хүн, компаниуд, хоригтой холбоотой болохыг илрүүлжээ. [E]
Барров, Блэйк нар энэ талаар товч хэлэхдээ: Бейрутад тэсэрсэн аюултай химийн бодисуудыг худалдан авахад оролцсон Английн компаниудын сүлжээ байгаа бөгөөд дэлхий даяар хориг тавьсан хүмүүсийн эзэмшлийн эсвэл удирдлагын доорх эдгээр компаниуд нь “Исламын Улс”-н өмнөөс газрын тосны худалдаанд оролцсон байж магадгүй гэж үзэж байгаа юм.
“Энэ түүхийг олон нийтэд гарган ирж гэрэл тусгах боломжтой болсон цорын ганц шалтгаан нь Англи улс зуун хувь нээлттэй, нэвтрэх боломжтой, компаний болон ЭӨ-н бүртгэл ажиллуулдагт байгаа юм.” [75]
Баталгаажуулалт
Хаалттай бүртгэл нээлттэй бүртгэлтэй харьцуулахад илүү чанартай мэдээлэл агуулдаг гэж зарим нь үздэг. [76] Ингэж ярьж байгаа нь ЭӨ-н мэдээллийн чанар нь баталгаажуулалтын цогц механизмтай байхаас шалтгаалдгийг ойлгоогүйтэй холбоотой. Дараагийн удаа хэн нэвтрэх вэ гэдэг нь гол асуудал биш. Үнэндээ бол ЭӨ-н бүртгэлийг нээлттэй, нийтийн болгох нь ЭӨ-н мэдээллийг баталгаажуулахад тус болох техник их шаардагдахгүй, дэм болох механизм юм. Бүртгэлийг нийтийн болгосноор санамсаргүй алдаа болон зориуд оруулсан хуурамч мэдээллийг хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийтээр шалгуулах боломжийг бүрдүүлнэ. [77] Буруу зөрүү мэдээллийг хүлээн авч засах механизм байгаа тохиолдолд мэдээллийг олон нийтэд нээлттэй нийтэлсэнээр мэдээллийн хэрэглээг өсгөн цаашлаад буруу зөрүү мэдээллийг олж илрүүлэх боломжийг нэмэгдүүлэн мэдээллийн чанарыг сайжруулах боломжтойг судалгаа харуулдаг. [78] Бүртгэлийг баталгаажуулах арга зам нь зөвхөн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох байж болохгүй ба мэдээллийг оруулах үед болон дараа нь шалгадаг байх хэрэгтэй. [79]
Нүд 8: Нэгдсэн Вант Улс иргэний нийгмийн мэдээллийг ашигласнаар мэдээллийн чанарыг сайжруулах шинэ нээлтүүд бий болдог.
Нэгдсэн Вант Улсын компаниудын эцсийн өмчлөгчдийн талаарх мэдээлэлд хийсэн хамгийн том шинжилгээний хүрээнд Global болон DataKind UK 2018 онд Компаний Хэлтсийн 10 сая гаруй компаний бүртгэлийг судалжээ. [80] Томоохон хяналтын эрхтэй этгээдүүдийн (ТХЭЭ) мэдээллийг улс төрч, компаний дарга нарын мэдээлэлтэй нийлүүлэн сэжигтэй, алдаатай мэдээллийг илрүүлэх алгоритмыг тэд боловсруулав. Шинжилгээгээр мянга мянган компани дүрэм журманд нийцэхээргүй сэжигтэй мэдээлэл оруулсан болохыг илрүүлжээ. Жинхэнэ өмчлөгчийг мэдэгдэхээс зайлсхийхийн тулд (оруулах ёсгүй) гадаад компанийг эцсийн өмчлөгчөөр нэрлэх, өмчлөлийн тойрог бүтэц үүсгэх зэрэг аргуудыг ашиглаж байсан байна. Энэ судалгаанд үндэслэн эрсдэл өндөртэй мэдээллийг илрүүлж цааш шалгавал зүйтэй компаниудыг тогтоохын тулд шинжээчид анхааруулах системийг боловсруулсан байна.
Энэ судалгааны үр дүн нь Английн ЭӨ-н бүртгэлийн мэдээллийг сайжруулахыг иргэний нийгмийн зүгээс шаардах үндэслэл болсон бөгөөд Английн Засгийн газар дараа нь сайжруулах саналын талаар хийсэн олон нийтийн хэлэлцүүлэгтээ авахдаа тус судалгааг хэд хэдэн удаа иш татжээ. [81] Хэд хэдэн зөвлөмжүүдийг Английн Засгийн газрын санал болгосон шинэчлэлд оруулсан ажээ. [82]
Английн Засгийн газар энэ судалгааг өөрөө бие даан хийж болох байсан ч олон нийтэд мэдээллийг машинаар унших боломжтой форматаар нээлттэй болгож өгсөнөөр иргэний нийгмийн дата өгөгдөл судлаачдад сул тал, цоорхойг түргэн шуурхай илрүүлэн бодлого гаргагчдад баримтад үндэслэсэн шийдлүүдийг санал болгож мэдээллийн чанарыг сайжруулах баталгаажуулалтын механизмыг бүрдүүлэх боломжийг бий болгосон юм.
Урьдчилан сэргийлэх
Урьдчилан сэргийлэх үр нөлөөг хэмжихэд хэцүү учраас ил тод байдал болон хуулийн этгээдүүдийг буруугаар ашиглахаас сэргийлэх хоёрын хоорондох хамаарлыг тогтооход хэцүү юм. Гэхдээ мэдээллийг нийтлэх нь зарим нөхцөлд зан үйлийн өөрчлөлтийг бий болгодгийг баталсан баримтууд бий. [83] Мэдээллийг нийтлэх нь зохисгүй үйлдлээс сэргийлдгийг илтгэсэн Англи улсад ажиглагдсан баримтууд бий (Нүд 9-г үз).
Нүд 9: Ил тод байдал ба сэргийлэх: Шотландын Хязгаарлагдмал Түншлэлүүд
Шотландад санхүүгийн болон бусад мэдээллийг бүртгүүлэх шаардлага хязгаарлагдмал байдаг учраас Шотландын Хязгаарлагдмал Түншлэлийг (ШХТ) мөнгө угаагчдын хувьд зугтах машин гэж үздэг. [84] Англид ЭӨ-н нийтийн бүртгэлийг 2016 онд бий болгоход ШХТ нь мэдээлэл бүртгүүлэх шаардлагаас чөлөөлөгдсөн цөөн тоон аж ахуйн нэгжийн хэлбэрүүдийн нэг байв. ШХТ-р хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг ч 2015-с 2016 оны хооронд ЭӨИТБ-г хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн тоо нь бараг хоёр дахин нэмэгдсэн гэж Global Witness-н дүн шинжилгээгээр гарсан бөгөөд энэ нь ШХТ-г ил тод байдлаас зайлсхийх зорилгоор ашиглаж байж магадгүй гэсэн болгоомжийг төрүүлсэн юм.
ШХТ-г ашиглан 4 жилийн хугацаанд Russian Laundromat гэх дэлхийн хамгийн том, өндөр зохион байгуулалттай мөнгө угаах ажиллагааны хүрээнд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улсуудаас 4 тэрбур фунт стерлингийг гаргасан болохыг эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлсэнээр энэ болгоомжлол бүр нэмэгдсэн. [85] Үүнээс гадна 2007-с 2016 оны хооронд байгуулагдсан ШХТ-н 70% нь 10 хаягт бүртгэгдсэн байсан ба 2014 онд 20 ШХТ-г ашиглан Молдавын банкнуудаас [86] 1 тэрбум гаруй ам.долларыг гаргасан гэсэн мэдээ байдаг.
2017 оны 6-р сард, Английн Засгийн газар ШХТ-үүдийг ЭӨИТБ-н дэглэмд оруулан өмчлөгчдөд нь Томоохон хяналтын эрхтэй этгээдүүдийн (ТХЭЭ) мэдээллийг Компаний Хэлтэст бүртгүүлэх шаардлага тавьсан. [87] “Ингэсэн даруй ийм хэлбэрийн компани үүсгэн байгуулагдах нь 7 жил дэх хамгийн доод түвшин хүртэл унасан буюу 2017 оны сүүлийн улирлын үзүүлэлт 2015 оны эцсийн оргил үеэс 80%-иар бага байсан” гэж Global Witness тэмдэглэжээ. [88]
ШХТ-н хэрэглээ энэхүү огцом өөрчлөгдсөн нь Английн ЭӨИТБ-н дэглэмд орсонтой маш тодорхой давхцаж байгаа явдал нь ЭӨ-н мэдээллийн олон нийтэд нээлттэй болгох нь зохисгүй үйлдлээс сэргийлэх эерэг нөлөөтэй болохыг илтгэж байна. Энэхүү дүн шинжилгээ нь харилцан хамаарал байгааг олсон ба бусад хүчин зүйлсийн нөлөө байгааг үгүйсгэхгүй ч компанийг хэрэгсэл болгон ашигладаг хүмүүсийн зан үйлд ЭӨИТБ нь өөрчлөлт оруулж байгааг харуулсан анхны баримт болж байна. [F]
Улирал тутмын ШХТ үүсгэн байгуулалт
Эх сурвалж: Global Witness (2018), Английн компаниудын жинхэнэ өмчлөгчдийн Бүртгэл 3 янзаар өгөөжөө өгч байгаа жишээ. [89]
Төгсгөлийн тайлбарууд
[B] Жишээлбэл, СБ болон СББМҮҮ-д хандах эрх нь МУЭТЗ-ийн дагуу заалт юм.
[C] Жишээлбэл, Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америкийн чиг хандлага нь төрийн бус байгууллагын хүртээмжийг хязгаарлаж байх шиг байна.
[D] Бүрэн түүхийг үзнэ үү: Таймон Кипе, Виктор Понсфорд, Луиза Расселл-Привата нар “Бенефициар өмчлөлийн олон нийтийн бүртгэлийн эхний үр нөлөө: Словак”, Нээлттэй эзэмшил, 2020 оны 9-р сар, https://www.openownership.org/uploads/slovakia-impact-story.pdf.
[E] Бүрэн түүхийг үзнэ үү: Чинве Экене Эзеигбо, Таймон Кипе, Луиза Рассел-Привата, “Эцсийн өмчлөлийн олон нийтийн бүртгэлийн эхэн үеийн нөлөө: Их Британи”, Нээлттэй эзэмшил, 2021 оны 4-р сар, https://www.openownership.org/en/publications/early-impacts-of-public-registers-of-beneficial-ownership-uk/.
[F] Бүрэн түүхийг үзнэ үү: Ezeigbo, Kiepe болон Russell-Prywata, "Эрт үеийн нөлөө: Их Британи”.
Зүүлт тайлбар
[5] “Ашигтай өмчлөлийг нуун дарагдуулах”, Egmont Group ба FATF, Парис, 2018 оны долдугаар сар, 32, https://egmontgroup.org/sites/default/files/filedepot/Concealment_of_BO/FATF-Egmont-Concealment-beneficial-ownership.pdf.
[6] Майра Мартини, “Жолооны ард хэн байна? Компанийн өмчлөлийн дэлхийн стандартыг тогтоох нь”, Transparency International, 2019, 20, https://images.transparencycdn.org/images/2019_Who_is_behind_the_wheel_EN.pdf.
[7] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Канад”, Дөрөвдүгээр шатны харилцан үнэлгээний тайлан, FATF, Парис, 2016 оны есдүгээр сар, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer4/MER-Canada-2016.pdf.
[8] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Гана”, Хоёрдугаар шатны харилцан үнэлгээний тайлан, GIABA, Дакар, 2018, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/GIABA-Ghana-MER-2018.pdf.
[9] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Хонг Конг, Хятад”, Дөрөвдүгээр шатны харилцан үнэлгээний тайлан, FATF, Парис, 2019, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer4/MER-Hong-Kong-2019.pdf.
[10] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Австрали”, Дөрөвдүгээр шатны харилцан үнэлгээний тайлан, FATF, Парис, APG, Сипней, April 2015, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer4/Mutual-Evaluation-Report-Australia-2015.pdf.
[11] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Латви”, Тавдугаар ээлжийн харилцан үнэлгээний тайлан, MONEYVAL, Страсбург, 2018 оны 7-р сар, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/Moneyval-Mutual-Evaluation-Report-Latvia-2018.pdf.
[12] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Австрали”, Дөрөвдүгээр шатны харилцан үнэлгээний тайлан, FATF, Парис, APG, Сипней, April 2015, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer4/Mutual-Evaluation-Report-Australia-2015.pdf.
[13] “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээ – Хонг Конг, Хятад”, FATF-ын 4 дэх удаагийн харилцан үнэлгээний тайлан, Парис, 2019, www.fatfgafi.org/publications/mutualevaluations/documents/mer-hong-kong-china2019.html.
[14] 2020 оны 5-р сарын 21-ний өдөр Хууль сахиулах байгууллагын ажилтан Нээлттэй өмчтэй хийсэн ярилцлага.
[15] 2021 оны гуравдугаар сарын 2-ны https://www.openownership.org/events/the-open-ownership-principles-consultation Open Ownership зарчмуудын зөвлөгөөний хариу.
[16] “Open data: Мэтт Хэнкокийн илтгэл”, GOV.UK, 2015 оны 12-р сарын 10, https://www.gov.uk/government/speeches/open-data-matt-hancock-speech.
[17] Үз, жишээ: Гарет Дэвис, “Засгийн газрын хэмжээнд өгөгдөл ашиглахад тулгарч буй бэрхшээлүүд”, Үндэсний аудитын газар, 2019 оны 6-р сарын 21, https://www.nao.org.uk/wp-content/uploads/2019/06/Challenges-in-using-data-across-government.pdf.
[18] “Ногоон тайлан: Төрийн худалдан авалтыг өөрчлөх нь”, GOV.UK, 2020 оны 12-р сарын 15, https://www.gov.uk/government/consultations/green-paper-transforming-public-procurement.
[19] “Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл дэх GDPR-ийн хасалтын тойм”, Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын газар, 2017 оны 8-р сарын 7, https://iapp.org/media/pdf/resource_center/UK-GDPR-derogations.pdf; “Data Protection Act 2018”, Legislation.gov.uk, Section 8, 2018, https://www.legislation.gov.uk/ukpga/2018/12/section/8/enacted.
[20] Шушан Дойдоян, “Армен дахь ашигтай өмчлөлийн дэвшил”, Арменийн эрх чөлөөний мэдээллийн төв, 2021 оны 4-р сарын 6, http://www.foi.am/en/news/item/2011/.
[21] 2021 оны 2-р сарын 25-ны "Компаниуудын ордны шинэчлэл" сэдвээр Авлигатай тэмцэх, хариуцлагатай татварын APPG арга хэмжээний үеэр хийсэн тайлбар.
[22] Арун Адвани, Эмма Чемберлен, Энди Саммерс, "Их Британид зориулсан баялгийн татвар", Баялгийн татварын хороо, 2020, https://www.wealthandpolicy.com/wp/WealthTaxFinalReport.pdf.
[23] Роб Хаден, “EY-ийн дэлхийн залилангийн судалгаа”, LinkedIn, 2016 оны 4-р сарын 21, https://www.linkedin.com/pulse/eys-global-fraud-survey-2016-rob-haden?articleId=6128943671413923841.
[24] "Илүү ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь: Нийлүүлэлтийн гинжин хэлхээний харагдах байдлыг нэмэгдүүлэх, тасалдлыг багасгахад туслах хиймэл оюун ухаан болон блокчейн хүч" IBM, 2019 оны 10-р сар, https://www.ibm.com/downloads/cas/EYZ5BG4R.
[25] Пол Мэй, "Эхлэх тайлан: Хувийн хэвшлийн зүгээс ашиг хүртэх өмчлөлийн өгөгдлийг ашиглах нь”, Нээлттэй өмчлөх эрх, 2020 оны 6-р сар (Нийтлэгдээгүй).
[26] Дэвид М.Луна, “Нэргүй компаниуд хууль бус худалдааг санхүүжүүлэхэд тусалж, Америкийн бизнес, иргэдэд хохирол учруулдаг”, FACT эвсэл, 2019 оны 5-р сар, https://thefactcoalition.org/anonymous-companies-help-finance-illicit-commerce-and-harm-american-businesses-and-citizens.
[27] “Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг тусын өмчлөлийн мэдээллийг ашиглах нь”, Cognitiks ба Нээлттэй өмчлөх эрх, 2021 (Удахгүй болох).
[28] Петрус ван Дуйне, Жеки Харви, Лилия Гелемерова, Мөнгө угаах гэмт хэргийн гарын авлага (Лондон: Пальграв Макмиллан, 2018), 254.
[29] "Нэргүй компаниудыг дуусгах: Ашигтай өмчийн ил тод байдлыг хангах замаар авлигатай тэмцэх, тогтвортой байдлыг дэмжих нь”, B Баг, 2015 оны 1-р сар, 8-9, https://bteam.org/assets/reports/B-Team-Business-Case-Ending-Anonymous-Companies-Report.pdf.
[30] “БХГ-ын бүртгэлийн хэрэгжилтийн тойм”, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн газар, 2019 оны 3-р сар, 30, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/822823/review-implementation-psc-register.pdf.
[31] Ibid, 31.
[32] Таймон Кипе, Эва Окунбор нар, "Худалдан авалт дахь ашигтай өмчлөлийн мэдээлэл", Нээлттэй өмчлөгч, 2021 оны 3-р сар, 16, https://www.openownership.org/uploads/OO%20BO%20Data%20in%20Procurement.pdf.
[33] “Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг тусын өмчлөлийн мэдээллийг ашиглах нь”, Cognitiks ба Нээлттэй өмчлөх эрх, 2021 (Удахгүй болох).
[34] Крис Робинсон, "ОҮИТБС-ын мэтгэлцээн" онлайн арга хэмжээний ишлэл: Яагаад буцах болов? Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудад ашиг хүртэх өмчлөлийн талаар олон нийтэд ил болгоход тулгарч буй саад бэрхшээлүүд, 2021 оны 3-р сарын 11, https://eiti.org/event/eiti-debates-why-pushbackbarriers-to-public-disclosure-of-beneficial-ownership-in-latin.
[35] “Олборлох түүхий эдийн худалдааны талаарх ESG-ийн зохих шалгалт, ил тод байдлын тайлан, RMF, 2021, https://www.responsibleminingfoundation.org/app/uploads/EN_RMF_DDAT_TRADING_2021_WEB.pdf; “Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг тусыг хүртэх өмчлөлийн мэдээллийг ашиглах нь", Cognitiks ба Нээлттэй өмчлөх эрх, 2021 (Удахгүй болох).
[36] “Давосын компаниуд тахлын дараах ESG-ийн хүлээлтийг биелүүлэхийг уриалав”, LexisNexis, 2021 оны 1-р сарын 21, https://internationalsales.lexisnexis.com/sg/news-and-events/companies-at-davos-urged-to-meet-esg-expectations-after-the-pandemic.
[37] “Материал байдлын шинэ эрин үеийг хүлээн авах нь: ESG дахь өөрчлөлтийн хурдыг ашиглах нь”, 2020 оны 3-р сар, Дэлхийн эдийн засгийн форум, 5, http://www3.weforum.org/docs/WEF_Embracing_the_New_Age_of_Materiality_2020.pdf.
[38] Ibid, 9.
[39] Үз, жишээлбэл: Че Сиданиус, "Яагаад пүүсүүд илүү их компанийн эзэмшлийн мэдээллийг хүсдэг вэ?" LinkedIn, 2020 оны 5-р сарын 13, https://www.linkedin.com/pulse/why-firms-want-more-company-ownership-data-che-sidanius.
[40] “Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг тусын өмчлөлийн мэдээллийг ашиглах нь”, Cognitiks ба Нээлттэй өмчлөх эрх, 2021 (Удахгүй болох).
[41] Доминик Кавакеб, “ЕХ-нд ашиг хүртэх өмчлөлийн бүртгэлийг бий болгоход бага зэрэг ахиц гарсан”, Global Witness, 2020 оны 3-р сарын 20, https://www.globalwitness.org/en/campaigns/corruption-and-money-laundering/anonymous-company-owners/5amld-patchy-progress/.
[42] “Украины бүх бизнесийн талаархи мэдээлэл”, YouControl, n.d., https://youcontrol.com.ua/sources/.
[43] “Оролдоод ч хэрэггүй: Украины мэдээллийн төвийн хүсэлтээр шүүх YouControl-ээс өгөгдлийг устгахаас татгалзав”, YouControl, 2019 оны 12-р сарын 6, https://youcontrol.com.ua/en/news/i-ne-namahaytes-sud-vidmovyv-u-vydalenni-danykh-z-youcontrol-na-vymohu-ukrayinskoho-data-tsentru/.
[44] “Case Studies”, YouControl, n.d., https://youcontrol.com.ua/en/cases/.
[45] “Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг тусын өмчлөлийн мэдээллийг ашиглах нь”, Cognitiks ба Нээлттэй өмчлөх эрх, 2021 (Удахгүй болох).
[46] Судалгааг олон нийтэд нээлттэй биш боловч дараах хэсэгт иш татсан болно. Deloitte, “Нээлттэй өгөгдлийн удирдамжийн дагуу гишүүн улсуудаас авах боломжтой өндөр үнэ цэнэтэй мэдээллийн багцын жагсаалтад үзүүлэх нөлөөллийн үнэлгээний судалгаа”, Европын комисс, 2021 оны 1-р сарын 7, 136.
[47] Ibid, 138.
[48] “Компанийн ордны мэдээллийн хэрэглэгчийн үр өгөөжийг үнэлэх нь”, Компанийн Хаус болон Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн газар, 2019 оны 9-р сар, 4, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/833764/valuing-benefits-companies-house-data-policy-summary.pdf.
[49] Ibid, 16.
[50] Ibid, 5.
[51] Nkirote Koome, “OCCRP: Авлигатай тэмцэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүй, том өгөгдлийг ашиглах нь”, Luminate, 2021 оны 2-р сарын 18, https://luminategroup.com/posts/blog/occrp-using-investigative-journalism-and-big-data-in-the-fight-against-corruption.
[52] “Чехийн прокурорууд Ерөнхий сайд Андрей Бабис залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ”, DW, 2019 оны 9-р сарын 2, https://www.dw.com/en/czech-prosecutors-drop-fraud-probe-into-pm-andrej-babis/a-50255477.
[53] “Agrofert-ийн тухай”, Agrofert, https://www.agrofert.cz/en/about-agrofert; Ивета Касалика, “Чехийн хэвлэл мэдээллийн шинэ эзэд”, Progetto Repubblica Ceca, 2014 оны 7-р сарын 28, http://www.progetto.cz/i-nuovi-padroni-dei-media-cechi/?lang=en; Михал Черни, “Чехийн вэбсайт дахь сурвалжлагчид: мэдээний серверүүдийн тойм”, Лупа, 2008 оны 2-р сарын 13, https://www.lupa.cz/clanky/zpravodajci-na-ceskem-webu-prehled/; “Компанийн тухай”, MAFRA, https://www.mafra.cz/english.aspx.
[54] Даниел Моравек, "Бабиш Агрофертийг итгэлцлийн сан руу шилжүүлсэн, гэхдээ компани түүнд буцаж ирнэ", Подникател, 2017 оны 2-р сарын 3, https://www.podnikatel.cz/clanky/babis-prevedl-agrofert-do-sverenskych-fondu-firma-se-mu-ale-vrati/; “Хувьцаа эзэмшигч нь AGROFERT болон SynBiol компаниудын удирдлагад хувьцаагаа Итгэлцлийн байгууллагад шилжүүлэх тухай мэдэгдсэн", Агроферт, 2017 оны 2-р сарын 3, https://www.agrofert.cz/en/events-and-news/shareholder-informed-the-management-of-the-companies-agrofert-and-synbiol-on-the.
[55] “Agrofert-ийн тухай”, Agrofert, https://www.agrofert.cz/en/about-agrofert.
[56] Ibid.
[57] Дэвид Ондрачка, "Андрей Бабиш бол бидний хяналтын хүн (бенефициар эзэмшигч" гэж Агроферт хэлэв", Transparency International, 2018 оны 6-р сарын 22, https://www.transparency.org/en/press/andrej-babish-is-our-controlling-person-czech-republic; “Төрийн салбарын түншүүдийн бүртгэл”, Бүгд Найрамдах Словак Улсын Хууль зүйн яам, 2017 оны 2-р сарын 1, https://rpvs.gov.sk/rpvs/Partner/Partner/HistorickyDetail/7859.
[58] “Transparency International-ийн ташаа мэдээлэлд няцаалт өгөхүй, Агроферт, 2018 оны 6-р сарын 19, https://www.agrofert.cz/en/events-and-news/rebuttal-of-misinformation-from-transparency-international.
[59] Дэвид Ондрачка, "Андрей Бабиш бол бидний хяналтын хүн (бенефициар эзэмшигч" гэж Агроферт хэлэв", Transparency International, 2018 оны 6-р сарын 22, https://www.transparency.org/en/press/andrej-babish-is-our-controlling-person-czech-republic.
[60] Даниел Моравек, "Бабиш Агрофертийг итгэлцлийн сан руу шилжүүлсэн, гэхдээ компани түүнд буцаж ирнэ", Подникател, 2017 оны 2-р сарын 3, https://www.podnikatel.cz/clanky/babis-prevedl-agrofert-do-sverenskych-fondu-firma-se-mu-ale-vrati/.
[61] Тодруулбал, журмын 57 дугаар зүйл (ЕХ, Евратом) No 966/2012, журмын 61 дүгээр зүйл (ЕХ, Евротом) 2018/1046: “Европын парламентын 2017 оны 9-р сарын 14-ний өдрийн ЕХ-ны байгууллагуудын ил тод байдал, хариуцлага, шударга байдлын тухай тогтоол, Европын парламент, 2017 оны 9-р сарын 14, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-8-2017-0358_EN.html.
[62] Якуб Дурр, "Аудитын эцсийн тайлан: Аудитын дугаар REGC414CZ0133”, Европын комисс, 2019, 19,https://ec.europa.eu/regional_policy/sources/docoffic/official/reports/cz_functioning_report/cz_functioning_report_en.pdf.
[63] Майкл В. Хадсон нар, “Дэлхийн банкууд олигархууд, гэмт хэрэгтнүүд, террористуудад үйлчилж АНУ-ын дарангуйллыг эсэргүүцдэг”, ICIJ, 2020 оны 9-р сарын 20, https://www.icij.org/investigations/fincen-files/global-banks-defy-u-s-crackdowns-by-serving-oligarchs-criminals-and-terrorists/.
[64] Үз, жишээ: ““Нууцлал – UBO бүртгэлийг зөрчих нь тодорхойгүй байна”, Нууцлал нэгдүгээрт, 2020 оны 6-р сарын 15, https://www.privacyfirst.nl/aandachtsvelden/wetgeving/item/1193-privacy-schendendubo-register-schiet-doel-voorbij.html.
[65] Үз: Таймон Кипе, Эва Окунбор нар, "Худалдан авалт дахь ашигтай өмчлөлийн мэдээлэл", Нээлттэй өмчлөгч, 2021 оны 3-р сар, https://www.openownership.org/uploads/OO%20BO%20Data%20in%20Procurement.pdf.
[66] Үз, жишээ: Kim, P.S., Halligan, J., Cho, N., Oh, C. and Eikenberry, A. (2005) 'Оролцоонд суурилсан, ил тод засаглалын төлөө: Засгийн газрыг дахин бүтээх нь дэлхийн 6 дахь форумын тайлан, Төрийн удирдлагын тойм 65 (6): 646-654. 649; Hazell, R. Ба Worthy, B. (2009) ‘Эрх чөлөөний талаарх мэдээллийн төв засгийн газарт үзүүлэх нөлөө’, Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөл, Үндсэн хуулийн нэгж, Их сургуулийн коллеж, Лондон дахь шагналын тайлангийн хэвлэгдээгүй төгсгөл; Жон Гавента, Розмари МакГи нар, “Ил тод байдал ба хариуцлагын санаачилгад үзүүлэх нөлөө”, Хөгжлийн бодлогын тойм, 2013 оны 8-р сарын 2, https://assets.publishing.service.gov.uk/media/57a08aabed915d622c00084b/60827_DPRGaventaMcGee_Preprint.pdf; Засгийн газрын ил тод байдал, хариуцлагын нийгмийн ач холбогдлыг зан үйлийн линз ашиглан тусгах; Стефан Гриммелихуйсен, Альберт Мейжер, “Төрийн байгууллагын итгэл үнэмшилд ил тод байдлын нөлөө: Онлайн туршилтын нотолгоо”, Төрийн удирдлагын судалгаа, онолын сэтгүүл, 24(1):137-157, https://www.researchgate.net/publication/270814803_Effects_of_Transparency_on_the_Perceived_Trustworthiness_of_a_Government_Organization_Evidence_from_an_Online_Experiment.
[67] Таймон Кипе, Эва Окунбор нар, "Худалдан авалт дахь ашигтай өмчлөлийн мэдээлэл", Нээлттэй өмчлөгч, 2021 оны 3-р сар, https://www.openownership.org/uploads/OO%20BO%20Data%20in%20Procurement.pdf.
[68] Үз, жишээлбэл: Синтия О’Мурчу, Роберт Смит нар, “Гупта Их Британийн Ковидын зээлийг баталгаажуулахын тулд бизнесийн эзэнт гүрнийг бий болгосон”, Financial Times, 2021 оны 4-р сарын 15, https://www.ft.com/content/b2c846db-2537-47e3-a75d-5118c69ba54a.
[69] Associated Press, “‘Бүр тийм биш:’ Бейрутын дэлбэрэлтийн хохирогчид үнэнийг хүсч байна”, “Америкийн дуу хоолой”, 2021 оны 2-р сарын 6, https://www.voanews.com/middle-east/not-every-time-beirut-blast-victims-want-truth.
[70] “Бейрутын дэлбэрэлт: Өнөөг хүртэл бидний мэдэх зүйл”, BBC, 2020 оны 8-р сарын 11, https://www.bbc.com/news/world-middle-east-53668493.
[71] Фелипе Аризон "Баривчлах тухай мэдээ" 11, Shiparrested.com, 2015 оны 10-р сар, https://shiparrested.com/wp-content/uploads/2016/02/The-Arrest-News-11th-issue.pdf.
[72] Ibid.
[73] “Бейрутын дэлбэрэлт: Өнөөг хүртэл бидний мэдэх зүйл”, BBC, 2020 оны 8-р сарын 11, https://www.bbc.com/news/world-middle-east-53668493.
[74] "Жорж Хасвани", "Этстремизмтэй тэмцэх" төсөл, n.d., https://www.counterextremism.com/extremists/george-haswani.
[75] Грэм Барроу, Рэй Блэйк, "Британийн хясаа ба Бейрутын тэсрэлт", The Dark Money Files подкаст, 2021 оны 1-р сарын 17, https://podcasts.apple.com/us/podcast/british-shells-and-the-beirut-blast/id1448635132?i=1000505495826.
[76] Мартин Кенни, "Мартин Кенни: Нээлттэй компанийн UBO бүртгэлүүд нь санхүүгийн гэмт хэргийн эм биш юм" The FCPA Blog, 2018 оны 5-р сарын 7, https://fcpablog.com/2018/5/7/martin-kenney-open-company-ubo-registers-are-not-the-panacea/.
[77] Таймон Кипе, “Ашиг хүртэх өмчлөлийн мэдээллийг баталгаажуулах”, Нээлттэй өмчлөх эрх, 7, https://www.openownership.org/uploads/OpenOwnership%20Verification%20Briefing.pdf.
[78] “Товч мэдээлэл: Нээлттэй өгөгдөл болох бенефициар өмчлөх тохиолдол”, Нээлттэй өмчлөл, 3, https://www.openownership.org/uploads/briefing-on-beneficial-ownership-as-open-data.pdf.
[79] Таймон Кипе, “Ашиг хүртэх өмчлөлийн мэдээллийг баталгаажуулах”, Нээлттэй өмчлөх эрх, https://www.openownership.org/uploads/OpenOwnership%20Verification%20Briefing.pdf.
[80] "Бидний хариуцдаг компаниуд: Их Британийн нээлттэй мэдээллийн бүртгэл нь компанийн эзэмшлийн талаар бидэнд юу хэлдэг вэ? Global Witness, 2018 оны 7-р сар, https://www.globalwitness.org/en/campaigns/corruption-and-money-laundering/anonymous-company-owners/companies-we-keep/#chapter-0/section-0.
[81] “Компанийн ил тод байдал, бүртгэлийн шинэчлэл: Компанийн ордны үүргийг нэмэгдүүлэх, Их Британийн аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хувилбаруудын талаар зөвлөлдөх уулзалт”, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн газар, 2019 оны 5-р сар, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/819994/Corporate_transparency_and_register_reform.pdf.
[82] “Компанийн Ил тод байдал, Бүртгэлийн Шинэчлэл: Компанийн ордны үүргийг нэмэгдүүлэх, Их Британийн аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хувилбаруудын талаар зөвлөлдөх уулзалт”, Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн газар, 2020 оны 9-р сарын 18, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/819994/Corporate_transparency_and_register_reform.pdf.
[83] Үз, жишээ: Ж.Патрик Меагер, “Ази, Номхон далайн орнуудад авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх байгууллагын арга хэмжээ: 31 харьяаллын тогтолцоо ба практик”, АХБ ба ЭЗХАХБ, 11, https://www.oecd.org/site/adboecdanti-corruptioninitiative/ADB-OECD-Corporate-Measures-to-Prevent-and-Detect-Corruption-ENG.pdf; Бианка Ваз Мондо, “Хариуцлага нь авлигаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болох нь: Бразилийн хотын захиргаанаас авсан шинэ нотолгоо”, ECPR, 2015, https://ecpr.eu/Events/Event/PaperDetails/23591.
[84] Жемма Картин, “Их Британи дахь оффшор бүс, Шотландын хязгаарлагдмал түншлэлийг авлига, мөнгө угаахад ашиглахад дүн шинжилгээ хийх нь”, Transparency International UK, 2017 оны 6-р сар, https://www.transparency.org.uk/sites/default/files/pdf/publications/Offshore_In_The_UK_TIUK_June_2017.pdf.
[85] Жакси Гаскойн, "Мөнгө угаах схемд Шотландын хязгаарлагдмал түншлэлийг ашиглах нь", MLROs.com, n.d., https://mlros.com/the-use-of-scottish-limited-partnershipsin-money-laundering-schemes/; Дэвид Лиск, Ричард Смит, "Шотландын компаниуд Оросоос 4 тэрбум фунт стерлинг угаадаг байсан", The Herald, 2017 оны 3-р сарын 27, https://www.heraldscotland.com/news/15183346.scots-shell-companies-used-to-launder-4-billion-out-of-russia/.
[86] Ibid.
[87] “Их Британийн Ашиг хүртэх өмчлөлийн бүртгэлээс авсан сургамжийн тухай хатуу өгөгдөл”, Global Witness, 2019 оны 5-р сарын 30, https://www.globalwitness.org/documents/19733/GW.Fact_Sheet_on_UK_Register_Data_for_US.May302019_w0hQoid.pdf.
[88] Ibid.
[89] Ниенке Пальстра, "Их Британийн компаниудын жинхэнэ эзэмшигчдийн бүртгэл үнэ цэнийг нь нотлох гурван арга зам", Global Witness, 2018 оны 7-р сарын 24, https://www.globalwitness.org/en/blog/three-ways-uks-register-real-owners-companies-already-proving-its-worth/.