Ангилсан, харилцан ажиллах боломжтой эцсийн өмчлөлийн өгөгдөл

Дүгнэлт

ЭӨИТБ-ын шинэчлэлийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд, мэдээлэл ил болгох дүрмээр ЭӨИТБ-ын мэдээллийг ангилсан өгөгдөл хэлбэрээр цуглуулж, хадгалж, нийтлэх ёстой. Энэхүү товч танилцуулга нь хэрэгжүүлэлтийн эдгээр техникийн хандлагуудын бодлогын үр ашиг, давуу талуудыг онцолсон. Энэ нь өгөгдлийг үр ашигтай цуглуулах, хадгалах, хэвлэн нийтлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх систем, технологийг хэрэгжүүлэхийн тулд, бодлогын түвшинд юу хийх ёстой талаарх анхаарах зүйлсийг хэрэгжүүлэгчдэд сануулна.

Дүгнэж хэлэхэд, өгөгдлийг ангилснаар урьдчилан таамаглах боломжтой мэдээллийг бий болгож, ажиллахад хялбар болгож, ашиглалтыг нь сайжруулна. Эдгээр ашиг тус нь техникийн болон техникийн бус хэрэглэгчдэд аль алинд нь хамаарна. Ангилаагүй өгөгдөлтэй холбоотой зарим саад бэрхшээлийг арилгаснаар, ангилсан өгөгдөл нь дараах зардлыг бууруулна. Эдгээр нь: засгийн газруудад өгөгдөл цуглуулах; хуулийн этгээдийн ил тод зарлах шаардлагыг дагаж мөрдөх; өгөгдлийг хадгалах, нийтлэх, ашиглах; бодлогын үр ашгийг бодит болгох. Энэ нь эцсийн дүндээ, ЭӨИТБ-ын шинэчлэлийн бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэхэд мөн нэмэр болно. Шаардлагатай системийг бий болгохтой холбоотой өндөр өртөг зардлыг урт хугацаанд цуглуулах, хадгалах, нийтлэх, ашиглах, засварлахтай холбоотой бага зардлаар нөхнө гэж үзэж байгаа.

ЭӨ-ийн ангилсан өгөгдөл дээр харилцан ажиллах боломжтой тул, бодлогын нөлөө нь их байдаг. Эцсийн өмчлөлийн мөн чанарыг хамгийн их үнэ цэнэтэй байлгахын тулд, үүнийг бусад эцсийн өмчлөл болон ЭӨ-ийн бус багц өгөгдөлтэй нэгтгэх ёстой гэсэн үг юм. Ангилсан өгөгдөл нь цуглуулах, баталгаажуулах зэрэг мэдээллийг ил тод болгох бусад хандлагуудыг хялбаршуулдаг. ЭӨӨС нь харилцан ажиллах боломжид голчлон тулгуурлаж бүтээгдсэн.

ЭӨ-ийн ангилсан өгөгдлийг ашиглахын тулд хэрэгжүүлэгчид хууль эрх зүйн болон бодлогын таатай орчныг бүрдүүлэх; хангалттай нөөцөөр хангах; мөн хэрэглэгч төвтэй, давтагдах аргыг ашиглах ёстой. Өгөгдлийн ангилал нь хүн, хуулийн этгээд болон бусад холбогдох талуудыг онцгой, байнгын, шийдвэрлэх боломжтой таних тэмдэг ба бусад тодорхойлох өгөгдлийн талбараар дамжуулан таних чадвартай байх ёстой. Энэхүү ангилал нь өмчлөл, хяналтын харилцааг хангалттай, нарийвчлан ангилах замаар тайлбарлах чадвартай байх ёстой. Аудит хийх боломжтой, харилцан ажиллах боломжтой байлгахын тулд, нэмэлт цаг хугацааны өгөгдөл болон мета өгөгдлийг цуглуулах ёстой. Техникийн систем, бизнесийн үйл ажиллагаа, өгөгдлийн сангийн загвар нь өгөгдлийг нийтлэх, хуваалцахаас хүлээгдэж буй бүрэн ажиллагаа, нэвтрэх боломжийг хангаж байх ёстой бөгөөд үүнийг эхний үе шатнаас зохих ёсоор анхаарах хэрэгтэй. Эцэст нь, янз бүрийн аргаар мэдээллээр хангах, зохих лицензийг сонгох, лицензийн мэдээллийг нэмэлт баримт бичиг, өгөгдөл нийтлэх бодлогын хамтаар нийтлэх замаар өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой.

Улам олон улс орнууд ЭӨӨС-ыг оруулаад ангилсан ЭӨ-ийн өгөгдлийг нийтэлж эхэлж байгаа нь нөхцөл байдлаас хамаарсан харилцан ажиллах боломж, өгөгдлийн хэрэглээ, үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Илүү их өгөгдлийг ашиглах боломжтой болохын хэрээр, тухайн мэдээллийг OO-ын бүртгэлд оруулах ба OO нь янз бүрийн ашиглалтын тохиолдол, нөлөөллийг баримтжуулсаар байх болно.