Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Эцсийн өмчлөгчийн мэдээллийг мэдээлэх дэглэм дэх санкцын төрлүүд

Энэ хэсэгт дээр дурдсан ЭӨ-н мэдээллийг мэдээлэхтэй холбоотой өөр өөр зөрчлүүдэд хамаарах санкцуудын төрлийг тоймлон олгох ба улс орнуудын жишээг оруулж ЭӨИТБ-г хангах зорилгод ямар ашиг тус авчирч байгааг хэлэлцэнэ. Эдгээр санкцуудыг аливаа орны ЭӨ-тэй холбоотой хуульд (Албани, Австри, Люксембург зэрэг) эсвэл ЭӨ-н хуулиас гадуурх шийтгэлийн хуулинд (Индонез, Итали зэрэг) оруулж болно. Англид эрүүгийн санкцыг анхдагч хуулиар, захиргааны санкцыг хоёрдогч хуулиар зохицуулсан байдаг Энэ нь тухайн орны эрх зүйн тогтолцооноос хамаарах боловч санкцыг аль болох анхдагч хуулиар зохицуулж захиргааны торгуулийг өөрчлөхөд илүү хялбар хоёрдогч хуулиар зохицуулах нь зүйтэй юм.

Санкцыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрх бүхий байгууллагуудыг эдгээр санкцуудыг ямар нэг хослолоор хэрэгжүүлэх эрх, боломжоор хангах нь улс орнуудын хувьд чухал юм. Ерөнхий зарчмын хувьд санкцуудыг бизнесийн энгийн зардлын нэг хэсэг гэсэн сэтгэгдлийг төрүүлэхгүйн тулд санхүүгийн болон санхүүгийн бус шийтгэлүүдийг багтаах хэрэгтэй. Ингэснээр санкцуудыг илүү үр дүнтэй, урьдчилан сэргийлэхүйц, тэнцвэртэй болгоно.

Санхүүгийн санкцууд

Санхүүгийн санкцууд нь ЭӨ-н мэдээлэл мэдээлэх шаардлагыг үл нийцэхэд эрх бүхий байгууллагуудаас ноогдуулдаг захиргааны болон эрүүгийн [b] торгуулиуд байна. ЭӨИТБ-н шаардлагыг үл биелүүлэхэд ноогдуулдаг торгуулиуд нь улс орнуудын хооронд өөр өөр байна:

Хүснэгт 2. Улс орнуудын санхүүгийн санкцуудын түвшнүүдийн жишээ
Country Financial sanction
Malawi [25] USD 0.35
Kazakhstan [26] USD 7.00
Malaysia [27] USD 12-USD 140
Ghana [28] USD 350
Albania [29] EUR 2,000-EUR 4,000 (approximately USD 2,200-USD 4,400)
Montenegro [30] EUR 3,000-EUR 20,000 (approximately USD 3,300-USD 22,000)
France [31] EUR 7,500 (approximately USD 8,200) for individuals and EUR 37,500 (approximately USD 41,100) for legal entities
Belgium [32] Administrative fine of EUR 250-EUR 55,000 (approximately USD 275-USD 60,300) and a criminal fine of EUR 400-EUR 40,000 (USD 440-USD 44,000)
Slovenia EUR 6,000-EUR 60,000 (approximately USD 6,600-USD 66,000)
Liberia [33] USD 100,000 for an individual and USD 1,000,000 for a company
Austria EUR 200,000 (approximately USD 220,000)
Ireland [34] A fine of EUR 5,000 (approximately USD 5,500) on summary conviction and EUR 500,000 (approximately USD 550,000) on conviction on indictment [C]
​​Luxembourg [35] EUR 1,250-EUR 1,250,000 (approximately USD 1,370-USD 1,370,000)
Germany [36] Up to EUR 1,000,000 (approximately USD 1,100,000) or up to double the amount of the economic advantage created by the infringement

Болгар, Хорват, Эстони, Франц, Либери зэрэг нэлээн хэдэн орнуудад хувь хүн, хуулийн этгээдэд ноогдуулах санхүүгийн санкц нь өөр буюу хуулийн этгээдэд илүү өндөр торгууль тавьдаг. Санхүүгийн санкц нь өндөр талдаа хэдий ч хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн хувьд боломжийн зардал байж болно. [37] Иймд дэглэмдээ санхүүгийн бус болон эрүүгийн санкц оруулахыг улс орнуудад зөвлөдөг. [38]

Санхүүгийн бус санкцууд

Үр дүнтэй хэрэгжилтийг бий болгохын тулд улс орнууд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд санхүүгийн бус санкц тавих хэрэгтэй. ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийн мөрдөлтийг сайжруулахыг зорьж буй улс орнуудын бодолцож үзэх ёстой санхүүгийн бус зарим санкцуудад дараах орно:

Бүрдүүлэх нөлөө

Бүрдүүлэх нөлөө гэдэг нь бүртгэл, мэдээлэх үйл явц нь өөрөө эрх үүсгэдэг гэсэн үг юм. [39] Энэ нь энэ танилцуулгад хэлэлцсэн бусад санкцуудын адил шийтгэл биш ч үүнтэй ойролцоо нөлөө үзүүлэх чухал заалт болно. Бүрдүүлэх нөлөөний хүрээнд ЭӨ-н мэдээллийг өгөөгүй, шинэчлээгүй бол компани дахь тодорхой эрхийг хэрэгжүүлэхэд нь хязгаарлалт тогтоодог.

Тухайн оронд бий болгосон ЭӨ-н бүртгэл дээр ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэх, шинэчлэх үйл явцыг дэмжихийн тулд (Австри, Уругвай зэрэг) [d] цөөн хэдэн орон бүртгэлийг Бүрдүүлэх нөлөөтэй байхаар буюу ЭӨ-н мэдээллийг бүртгүүлсэнээр компани дахь эрхүүд нь үүсэхээр зохицуулалт хийсэн байдаг. ЭӨ нь өөрөө Бүрдүүлэх нөлөөгүй байна: аливаа хувь хүн нь эцсийн өмчлөгчийн статусыг мэдээлсэн, үгүйгээс үл хамааран компаний эцсийн өмчлөгч байна. Гэхдээ үнэн зөв, сүүлийн үеийн мэдээллийг өгөхөд компаний өмчлөлтэй холбоотой тодорхой ашгууд үүсэхээр зохицуулалт хийж болно. Жишээ нь бүртгэгдээгүй эцсийн өмчлөгч эсвэл хувьцаа эзэмшигчийн санал өгөх, ноогдол ашиг хүртэх эрхийг хасч болно. Жишээлбэл Уругвайд эцсийн өмчлөгчөө мэдэгдээгүй компанийг хувьд ашиг тараах нь хориотой байдаг. [40] Гэхдээ эдгээр зохицуулалтыг гаднаас нь мөрдүүлэх нь бэрхшээлтэй.

Бүртгэл дээрх мэдээллийг шинэчилдэггүй бол бүртгэл дээр байгаа захирал нь албан тушаалаасаа буусан байсан ч гэсэн ЭӨ-н мэдээллийг мэдээлэхтэй холбоотой зөрчилд хариуцлага хүлээж боломжтой. Мэдээлэл нь бүртгэл дээр байхгүй бол шинэ захирлуудын гаргасан аливаа шийдвэрийг хүчингүйд тооцож болно. Захиргааны ийм санкц нь бүх талуудад мэдээллээ бүртгүүлэх, шинэчлэх хөшүүрэг болно.

Компаниудад ноогдуулах санхүүгийн бус санкцууд

Үүнд: компанийг үүсгэн байгуулахгүй байх; тодорхой тусгай зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй байх (Малави); [41] санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг ЭӨ-н төв бүртгэл дээр мэдээллээ бүртгүүлээгүй эсвэл шинэчлээгүй аж ахуйн нэгжтэй бизнесийн харилцаа тогтоох эсвэл гүйлгээ хийхийг хориглох (Умард Македон); хүчин төгөлдөр байдлын жилийн гэрчилгээг түтэлзүүлэх (Уругвай ба Филлипин); тусгай зөвшөөрөл, концессийг цуцлах, дуусгавар болгох (Камерун, Колумб, Индонез, Казахстан, Киргиз, Филиппин).

Хэрэв компани нь зохих ёсоор бүртгүүлээгүй бол хуулийн хэрэгслийг хуулийн хувьд үүссэн эсвэл хөрөнгө эзэмших, бизнесийн үйл ажиллагаанд оролцох чадамжтай болсон гэж үзэхгүй. [42] Жишээ нь Словакт компанийг ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөнөөс нь болоод Бүртгэлийн Шүүх Улсын Түншлэлийн Бүртгэлээс хассан бол тухайн компаний засгийн газартай байгуулсан хүчинтэй гэрээнүүдийг цуцалдаг ба компани нь засгийн газартай гэрээ байгуулах боломжгүй болдог. [43]

Умард Македоны ноогдуулсан санкц нь санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг төвлөрсөн ЭӨ-н бүртгэл дээр ЭӨ-н мэдээллийг оруулаагүй, шинэчлээгүй аж ахуйн нэгжтэй бизнесийн харилцаа тогтоох, үргэлжлүүлэхийг хориглодог. Энэхүү санкц нь бүртгэлийг мэдээлэл, баримт бичиг хадгалах газар гэхээсээ илүү бодит цаг дээрх шалгаж байх ёстой ач холбогдол бүхий мэдээллийн сан болгоход чухал үүрэгтэй юм. Зөрүүтэй мэдээллийг мэдээлэх шаардлагыг хэрэгжүүлж байгаа бол энэ хоёр шаардлага нь хоорондоо хэрхэн хамаарч ажиллахыг бодолцох нь чухал юм.

Албадан татан буулгах эсвэл бүртэлээс хасах

ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдөөгүй компаниудыг татан буулгах, идэвхгүй болгох аргыг зарим орон хэрэглэдэг. Жишээ нь Дани улсын Бизнесийн Ерөнхий Газар нь ЭӨ-н мэдээллийг бүртгүүлээгүй эсвэл хангалттай өгөөгүй Данийн компанийг албадан татан буулгах эрхтэй байдаг. Дани улсад бүртгүүлэх ёстой түншлэл болон хязгаарлагдмал түншлэлүүдийг ЭӨ-н мэдээллийг өгөөгүй эсвэл хангалттай өгөөгүй тохиолдолд Бизнесийн Төв Бүртгэлээс хасч болно. [44] Ийм заалт нь Бүрдүүлэх нөлөөтэй ба бүртгэлээс компанийг хассанаар компани татан буугдаж хуулийн этгээдийн эрхгүй болж байгаа юм. Жишээлбэл Латви улсад 2019 онд ЭӨ-н мэдээллийг өгөөгүй 400 компанийг Аж Ахуйн Нэгжийн Бүртгэлээс хасчээ. [45] ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байгууллагуудыг бүртгэгч нь шүүхээр татан буулгах ажиллагаанд оруулах ойролцоо заалт Белгийн хуульд байдаг. [46]

ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдөөгүй хуулийн этгээдүүдийг бүртгэлээс хасах санкцын эрхийг эрх бүхий байгууллагад олгох нь журам мөрдөлтийг нэмэгдүүлэхээс гадна мэдээллийг цэвэрлэн баталгаажуулалтыг сайжруулахад чухал үүрэгтэй юм. 2021 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Индонез улсын компаниудын 24.5% нь ЭӨ-н мэдээллийг өгсөн гэж тус улсын засгийн газраас мэдэгджээ. [47] Тус мэдэгдлээр компаний багагүй хувь нь чимээгүй байсаар байх боловч бүх төрлийн компанийг бүртгэлээс хасах эрх нь бүртгэлд байхгүй ажээ. Ийм нөхцөл байдлыг шийдэхийн тулд компанид сануулга өгч хасах эрхийг бүртгэгчид өгөх замаар үнэн зөв, сүүлийн үеийн ЭӨ-н мэдээллийг хангах ёстой.

Ямартай ч бүртгэл нь энэхүү эрхээ мэдээлэл өгөх шинэ шаардлагад хэрэгжүүлэхдээ болгоомжтой байх ёстой. Кени улсад жишээлбэл олон компани идэвхгүй байдаг тул ЭӨ-н бүртгэлийг шаардлагын хангалт бага (30-35%) байдаг. [48] Гэхдээ аль эрт байгуулагдсан зарим компаниудын хувьд шаардлагатай түүхийн бүртгэл байхгүй байдаг ба идэхтэй компаниудад компаний талаарх чанартай, түүхэн мэдээлэл болон компаний ЭӨ-н өөрчлөлтийн талаарх мэдээлэл шаардлагатай байдаг тул е-бүртгэлийн системрүү нүүхэд хүндрэлтэй байдаг гэжээ. [49]

ЭӨ-н мэдээллийг хугацаанд нь өгөөгүй эсвэл баталгаажуулаагүй аливаа хуулийн этгээдэд сануулга илгээх ёстой. Үндэслэл бүхий шалтгаан өгч чадаагүй бол тухайн компанийг идэвхгүйд тооцон идэвхтэй байгууллагуудын жагсаалтаас хасах хэрэгтэй. Санкцын ийм заалт нь компаниудыг ЭӨ-н бүртгэлээ тогтмол шинэчлэх хөшүүрэг болно. Санхүүгийн байгууллага (СБ) болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг (СББМҮҮБ) бүртгэл дээрх идэвхтэй байгууллагуудын жагсаалтыг тогтмол шалган харилцагч байгууллага нь идэвхтэй тул харилцаж болох (банкны данс нээх, мөнгө шилжүүлэх, гэрээ байгуулах г.м.) эсэхийг шалгадаг байх шаардлагыг тавих ёстой. [50] СБ болон СББМҮҮБ-г бүртгэл дээр идэвхгүй байгаа аж ахуйн нэгжтэй бизнесийн харилцаа тогтоох, үргэлжлүүлэхийг хориглох ёстой. Үүнийг холбогдох эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтын хүрээнд СБ болон СББМҮҮБ-аар бизнесийн харилцаа тогтоох болон хянах үүргийн хүрээнд харилцагчаа таньж мэдэх шаардлагыг мөрдүүлдэгтэй адилаар мөрдүүлэх боломжтой.

Компаний удирдах албан тушаалтанд ноогдуулах санкцууд

Үүнд жишээ нь: эрүүгийн хэрэг үүсгэх; компани нь ЭӨ-н үүргийг зөрчсөн бол компани байгуулах эсвэл удирдах албан тушаал хашихыг хориглох (Испани, Франц); бизнесийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах (Франц); эсвэл “үндэсний болон иргэний эрхийг нь хязгаарлах” (Франц) г.м. [51] Испанид ЭӨ-н мэдээллийг мэдээлэх үүргээ зөрчсөн компаний хувьд компаний захирлуудыг ямар ч компанид тухайн албан тушаалаа хаших эрхийг дээд тал нь 5 жилээр хасдаг. [52] Хэрэв (хуульч, нягтлан бодогч, траст болон компаний үйлчилгээ үзүүлэгч зэрэг) мэргэжлийн байгууллага аливаа хуулийн этгээдэд тодорхойлох мэдээллийг нуухад дэмжлэг үзүүлсэн бол тухайн байгууллагад санкц тавих хэрэгтэй; үүнд эрүүгийн хэрэг үүсгэх, мэргэжлийн, бизнесийн тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцох г.м орно. Энэ тохиолдолд тухайн мэргэжлийн өөрийгөө зохицуулах байгууллагад (хуульч, нотариатч, нягтлан бодогч) хангалттай чадамж, материал баазыг олгосон тохиолдолд сахилгын арга хэмжээний хүрээнд санкц тавихад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийг зуучаар дамжуулан хэрэгжүүлдэг орнуудын хувьд ийм санкцууд нь ач холбогдолтой байна. Эдгээр орнуудын хувьд мэргэжлийн эрх ямба зэрэг журам мөрдөлт, мөрдүүлэлтэд саад болж болох зуучуудад хамаарах эрх зүйн орчны асуудлуудыг анхааралдаа авах ёстой.

Эрх зүйн болон захиргааны орчинд санхүүгийн бус санкцуудыг нэвтрүүлэхэд бодолцож үзэх ёстой чухал зүйл нь санхүүгийн бус санкцуудыг ЭӨИТБ-н бодлогын зорилтуудтай уялдуулан аль болох урьдчилан сэргийлэх шинж чанартай болгох явдал юм. Жишээ нь худалдан авалтын бүртгэлийн хувьд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдөөгүй хувь хүн, хуулийн этгээдийг засгийн газартай гэрээ байгуулах эрхийг хасч болно. Словак улсад ийм заалт байдаг ба компаниудыг 3 жил хүртэлх хугацаагаар төртэй гэрээ байгуулахыг хориглож Төрийн Ашиг Сонирхолын Бүртгэлтэй холбоотой хуулийн шаардлагыг мөрдөөгүй бол 1 сая хүртэлх Еврогоор торгодог. Англид төрийн худалдан авалтын бүртгэлд иймэрхүү ойролцоо арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ба ЭӨ-н мэдээллийг өгөөгүй бол эрхийг нь хасч жагсаалтанд оруулах талаар авч үзэж байна. [53]

Эрүүгийн санкц

Санхүүгийн болон санхүүгийн бус захиргааны санкцуудаас гадна улс орнууд ЭӨИТБ-н шаардлагуудыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдүүдэд (хуулийн этгээдийн хувьд тухайн улсын эрх зүйн системээс шалтгаалах, доор дэлгэрэнгүй танилцуулсан) эрүүгийн санкц ноогдуулах хэрэгтэй. Эрүүгийн санкцыг санаандгүй алдаагаар бус санаа зорилготойгоор ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг ноцтойгоор болон давтан зөрчсөн үед тавих нь зүйтэй юм. Эрүүгийн санкцид ЭӨИТБ-н дэглэмийн шаардлагыг зөрчсөн хувь хүнийг хэдэн сараас хэдэн жил хорих орно. Жишээлбэл Камерун улсад ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөн хувь хүнийг 3 сар хүртэл; Франц, Голландад дээд тал нь 6 сар; Англид 2 жил хүртэлх хугацаагаар; Замбиад 5 жил хүртэлх хугацаагаар; Польшид 8 жил хүртэлх хугацаагаар хорьж болно.

Эрүүгийн санкциудыг санхүүгийн санкцтай харьцуулахад ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдүүлэхэд илүү үр дүнтэй гэж үзэх хандлага их. [54] Ямартай ч тухайн хувь хүний санаа зорилгыг нотлон эрүүгийн санкц тавихад хүндрэлтэй учраас улс орнууд эрүүгийн санкцыг дэглэмдээ оруулдаггүй эсвэл эрүүгийн хэргийн торгуулиар журмаар оруулдаг. Эрүүгийн санкцыг оруулсан орнуудын хувьд ч ял, хэрэгжүүлэлтийн талаар хангалттай мэдээлэл одоогоор байхгүй байна. Өмнө дурдсанчлан санаатай хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт амжилттай ял өгсөн цөөн хэдэн хэрэг бий.

АНУ-д ЭӨ-н үнэн биш мэдээллийг сайн дураар 90 хоногийн дотор засч залруулсан бол санкц тавихгүй байх аргыг санал болгож буй. [55] Энэ нь тухайн үнэн биш мэдээллийг өгөхдөө шаардлагаас бултах гэсэн санаа агуулаагүй эсвэл үнэн биш гэдгийг нь мэдээгүй үед үйлчлэх нөхцөлтэй байдаг тул санаа зорилготой байсан гэдгийг харуулахад мөн адил бэрхшээлтэй юм. Энэ арга нь ЭӨ-н мэдээллийг санаандгүйгээр дутуу, буруу өгсөн тохиолдолд гэмгүй талуудыг хамгаалах зорилготой гэж харагдаж байна. Ямартай ч ийм аргыг улс орнууд хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй ба учир нь энэ нь нэмэлт цаг хожих цоорхой болох боломжтой юм. Мөн ЭӨ-н мэдээллийг анх ямар зорилгоор буюу санаандгүйгээр, хайхрамжгүй байдлаар, санаатайгаар үнэн бишээр өгсөн эсэхийг тогтооход хариуцагч эрх бүхий байгууллагын хувьд хэцүү байж болно.

Зүүлт тайлбар

[b] Захиргааны торгууль гэдэг нь буруу үйлдэлд холбогдох эрх бүхий байгууллагаас тавьсан, хууль журманд заасан, захиргааны зөрчил болох санхүүгийн торгуулийг хэлнэ. Захиргааны торгууль нь буруу үйлдлийг шийтгэх бус улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гол зорилготой байдаг тул эрүүгийн торгуулиас өөр юм.

[c] Ирланд болон Англи зэрэг зарим бусад оронд жюригүйгээр доод шүүхийн шүүгчийн шийддэг зөрчлийг хөнгөн хэрэгт тооцох ба эрүүгийн хэргийн хувьд шүүгч, жюри нар хэргийг хянан хэлэлцэнэ. Хөнгөн хэрэг нь эрүүгийн хэргээс хөнгөн бөгөөд үүнийг өөр өөр дүрэм журам, доод хэрэг хянан шийдвэрлэх удирдамжийн дагуу шийтгэдэг.

[d] Гүрж улс худалдааны бүртгэл дээрх (ЭӨ-н бус) үндсэн мэдээллийг үнэн зөв, сүүлийн үеийн байлгахын тулд хэрэгжүүлж буй санкц. Үндсэн мэдээлэлд оруулсан өөрчлөлт нь Гүржийн Төрийн Бүртгэлийн Үндэсийн Агентлагт бүртгүүлсэний дараа хүчин төгөлдөржинө. Бүртгүүлээгүй өөрчлөлтүүд нь хуулийн хувьд хүчингүй байна. Нэмэлт мэдээллийг дараахаас авна уу: Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээнүүд: Гүрж – Хамтын Үнэлгээний 5-р Тайлан (Strasbourg: MONEYVAL Secratariat, 2020 оны 9-р сар), https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/MONEYVAL-Mutual-Evaluation-Georgia-2020.pdf.

Төгсгөлийн тайлбарууд

[25] “Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилгыг хэрэгжүүлэгч орон дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI, 2019 оны 6-р сар, 15, https://eiti.org/documents/legal-approaches-beneficial-ownership-transparency-eiti-countries.

[26] “эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI.

[27] Ibid.

[28] Ibid.

[29] Article 13.2(a) and (b), Law No. 112/2020, https://qbz.gov.al/eli/fz/2020/149/4a837817-b94a-4218-a611-893fc37cec4e.

[30] Зүйл 99.1.34b, Мөнгө угаах, Терроризмыг Санхүүжүүлэхээс Урьдчилан Сэргийлэх тухай Хууль, 2019, https://www.legislationline.org/download/id/6035/file/Montenegro_law_on_the_prevention_of_money_laundering_2014_en.pdf.

[31] “Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилгыг хэрэгжүүлэгч орон дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI, 15.

[32] "эцсийн өмчлөгчийн Бүртгэл: 2019 онд шинэчилсэн”, PWC.

[33] “Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилгыг хэрэгжүүлэгч орон дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI, 15.

[34] "эцсийн өмчлөгчийн Бүртгэл: 2019 онд шинэчилсэн”, PWC.

[35] Ibid.

[36] Ibid.

[37] Moran Harari, Andres Knobel, Markus Meinzer, and Miroslav Palanský, Өөр өөр төрлийн хуулийн бүтэц бүхий байгууллагын өмчлөлийн бүртгэлийн олон улсын туршлагын харьцуулалт: Эцсийн өмчлөлийн тоглоомын төлөв – 2020 онд шинэчилсэн, Tax Justice Network, 2020 оны 6-р сарын 1, 14, https://www.taxjustice.net/wp-content/uploads/2020/06/State-of-play-of-beneficial-ownership-Update-2020-Tax-Justice-Network.pdf.

[38] Andres Knobel, эцсийн өмчлөгчийг баталгаажуулах нь: эцсийн өмчлөгчийн бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, Tax Justice Network, 2019 оны 1-р сарын 22, 34, https://taxjustice.net/wp-content/uploads/2020/11/Beneficial-ownership-verification_Tax-Justice-Network_Jan-2019.pdf.

[39] Ibid.

[40] Maria Eugenia Marano, Juan Argibay, and Adrián Falco, эцсийн өмчлөгчийн бүртгэл: A transversal demand (San Martín: Fundación SES, December 2020), 131, http://www.conferenciabf.org/wp-content/uploads/2021/03/Beneficial-Ownership-Registration-web-2-1.pdf.

[41] “Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилгыг хэрэгжүүлэгч орон дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI, 15.

[42] Harari et al., Өөр өөр төрлийн хуулийн бүтэц бүхий байгууллагын өмчлөлийн бүртгэлийн олон улсын туршлагын харьцуулалт: Эцсийн өмчлөлийн тоглоомын төлөв – 2020 онд шинэчилсэн, 15.

[43] Tymon Kiepe, Victor Ponsford, and Louise Russell-Prywata, “эцсийн өмчлөгчийн Төрийн Бүртгэлийн эхэн үеийн нөлөө: Словак”, Нээлттэй Өмчлөл, 2020 оны 9-р сар, 3, https://openownershiporgprod-1b54.kxcdn.com/media/documents/oo-impact-story-slovakia-2020-09.pdf.

[44] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 67.

[45] Латвийн MONEYVAL дүгнэгчдэд зориулсан тайлан, нийтлээгүй, 2020.

[46] Sébastien Guillaume and Alexandre Taymans, “Арагшаа болон урагшаа харах нь: Бельгийн эцсийн өмчлөгчийн Бүртгэлийн ирээдүйд дүн шинжилгээ хийх”, Belgium Treasury, 2021 оны 2-р сар, 16, https://finances.belgium.be/sites/default/files/thesaurie/20210208_LookingBackAndTheRoadAhead_Final.pdf.

[47] “Авлигаас Урьдчилан Сэргийлэх Арга хэмжээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох, Төрийн худалдан авалтад эцсийн өмчлөгчийн мэдээллийг ашиглах нь”, Komisi Pemberantasan Korupsi.

[48] Citizen TV Kenya (@citizentvkenya), “Joyce Koech – Компани бүртгэгч: компаниудын ердөө 33% нь бодит эцсийн өмчлөгчийн мэдээллийг өгсөн байна. Компаниуд ЭӨ-н мэдээллийг өгөхдөө e-платформруу шилжих ёстой #MondayReport @TrevorOmbija”, Twitter, 31 January 2022, 7:37 p.m., https://twitter.com/citizentvkenya/status/1488235107462823937.

[49] Citizen TV Kenya, “MONDAY REPORT | GoK looking to establish true owners of Companies to avoid graft”, YouTube, 31 January 2022, https://www.youtube.com/watch?v=nHuftmDCIdY.

[50] Knobel, эцсийн өмчлөгчийг баталгаажуулах нь: эцсийн өмчлөгчийн бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, 34.

[51] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 43.

[52] ЕХ доторх ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага, KPMG International, 2019 оны 4-р сар, 52, https://assets.kpmg/content/dam/kpmg/xx/pdf/2018/07/gls-transparency-register-web.pdf.

[53] “Төрийн Худалдан авалтыг өөрчлөх – Засгийн газраас зөвлөхөд өгсөн хариу”, UK Cabinet Office, 2021 оны 12-р сарын 6, https://www.gov.uk/government/consultations/green-paper-transforming-public-procurement/outcome/transforming-public-procurement-government-response-to-consultation.

[54] Үз: Harari et al., Өөр өөр төрлийн хуулийн бүтэц бүхий байгууллагын өмчлөлийн бүртгэлийн олон улсын туршлагын харьцуулалт: Эцсийн өмчлөлийн тоглоомын төлөв – 2020 онд шинэчилсэн, 14; Knobel, эцсийн өмчлөгчийг баталгаажуулах нь: эцсийн өмчлөгчийн бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, 34.

[55] Betty Santangelo, Joseph P. Vitale, Melissa G.R. Goldstein, and Kyle B. Hendrix, “FinCEN эцсийн өмчлөгчийн мэдээллийг мэдээлэхыг шаардсан Компаний Ил Тод Байдлын Хуулийг Хэрэгжүүлэхэд Журам гаргах процессийг эхлүүллээ”, Schulte Roth & Zabel, 26 April 2021, https://www.srz.com/images/content/1/7/v2/178971/042621-SRZ-Alert-FinCEN-Commences-Process-For-Corporate-Transpar.pdf.

Next page: Санкц ноогдуулах этгээд