Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Санкцын зорилго

ЭӨ-н мэдээллийг мэдээлэх төвлөрсөн дэглэмд компаниудыг эцсийн өмчлөгчдийн мэдээллээ төрийн эрх бүхий байгууллагад өгөх эрх зүйн шаардлага багтсан байх ёстой. Эдгээр шаардлага нь эцсийн өмчлөгч гэж хэн болох; [7] ямар хуулийн этгээд, хувь хүн мэдээлэл мэдээлэх үүрэгтэй; [8] ямар мэдээллийг мэдээлэх ёстой; [9] мэдээллийг хэзээ мэдээлэх ёстой зэргийг зааж өгнө. Мөн мэдээллийг хэн мэдээлэх эрх үүрэгтэй болохыг хуулиар зааж өгнө. Үүрэг хариуцлага нь тухайн хуулийн этгээдэд өөрт нь ноогддог хэдий ч зарим оронд мэдээллийг зөвхөн заагдсан гуравдагч талууд (нотариатч, хуульч г.м.) мэдээлэх эрхтэй байдаг.

Мэдээллийг ямар нөхцөл үүсэхэд мэдээлэх болон мэдээлэл хүлээн авах хугацааг эрх зүйн шаардлагад зааж өгөх ёстой. Хуулийн дагуу богино хугацааг зааж өгөх ёстой. [10] Мэдээлэлд дараах зүйлс агуулагдах ёстой:

  • хуулийн этгээдийн анх үүсгэн байгуулагдсан мэдээлэл;
  • ЭӨ-д дараа нь орсон өөрчлөлтүүд: хэрэв өөрчлөлтийг мэдээлэхгүй бол нь ноцтой цоорхой болох тул бүх өөрчлөлтүүдийг мэдээлэхийг шаардах нь чухал юм (Зураг 2-г үз);
  • хугацаа заах: дор хаяж жилд нэг удаа өгсөн мэдээлэл үнэн зөв болохыг батаалгаажуулдаг байх.

ЭӨ-н санкцын дэглэмийн зорилго бол эрх зүйн шаардлагын мөрдөлтийг сайжруулж ЭӨ-н мэдээллийн чанарыг нэмэгдүүлэх замаар бүртгэлийн мэдээллийг “хангалттай, үнэн зөв, шинэчлэгдсэн” байлган баталгаажуулалтын механизмд дэмжлэг болгох. [11] Иймд бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдийн бодолцох ёстой чухал зүйл бол ЭӨИТБ-н дэглэмийг үр дүнтэй байлгахын тулд ямар үйлдлийг санкцт оруулах ёстой вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ хэсэгт аливаа орны ЭӨИТБ-н дэглэмд оруулах ёстой санкц тавих зөрчлүүдийг танилцуулна. Мөн ЭӨ-н мэдээллийг хэрэглэгч зөв зохистой ашиглах талаар саяхан гаргасан асуудлуудыг онцлон энэ тал дээр санкц тавих зөрчлүүдийг хэлэлцэнэ.

Зураг 2. эцсийн өмчлөгчид өөрчлөлт орсон тохиолдолд мэдээлэх шинэчлэгдсэн
OPO Sanctions Briefing MN-7 (Зураг 2. эцсийн өмчлөгчид өөрчлөлт орсон тохиолдолд мэдээлэх шинэчлэгдсэн)

Энэ жишээнд А Компани нь Х хувь хүнийг анх эцсийн өмчлөгчөөр бүртгэснээ мэдээлэв. Сүүлд Y хувь хүн Х хувь хүний оронд компаний эцсийн өмчлөгч болжээ. Өөрчлөлтийг мэдээлэх ёстой хугацаа нь энэ оронд 14 хоног байна. Энэ хугацаанд А компаний эцсийн өмчлөгч нь Y хувь хүнээс Z хувь хүнрүү шилжив. ЭӨ-д орсон бүх өөрчлөлтийг мэдээлэх шаардлага байдаггүй байсан бол өмчлөлд эхний удаа өөрчлөлт ороход хугацаанд нь Z хувь хүнийг эцсийн өмчлөгчөөр мэдэгдсэн тохиолдолд Y хувь хүн хуулийн дагуу мэдээлэгдэхээс зугтан цоорхойг хууль бус зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой болох байсан гэсэн үг юм.

Төгсгөлийн тайлбарууд

[7] “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Хүчирхэг тодорхойлолт”-г үзнэ үү, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/en/principles/robust-definition/.

[8] “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Цогц хамралт”-г үзнэ үү, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/en/principles/comprehensive-coverage/.

[9] “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Хангалттай мэдээлэл”-г үзнэ үү, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/en/principles/sufficient-detail/.

[10] “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Шинэчилсэн ба аудит хийх боломжтой”-г үзнэ үү, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/en/principles/up-to-date-and-auditable/.

[11] “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Баталгаажуулалт”-г үзнэ үү, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/en/principles/verification/.

Next page: Эцсийн өмчлөлийн ил тод байдлын дэглэм дэх санкц тавих зөрчлүүд