Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Санкцыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх

Энэ хэсэгт санкцыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдийн шинжлэн хариулах зарим гол асуулт, бодолцох зүйлсийг онцолж байна.

Санкц тавихын өмнөх өршөөлийн хугацаа, мөрдөлт

Бодлого гаргагчдын хувьд бодолцох ёстой эхний гол зүйл нь санкц тавихын өмнө хуулийн этгээдэд олгох (байвал) өршөөлийн хугацаа болон түүний үргэлжлэх хугацааг тогтоох асуудал юм. Санкц тавих, мөрдүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах замаар хуулийн этгээдүүдэд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх, бүртгүүлэх шаардлагыг таниулах чиг хандлага олон оронд ажиллагдаж байна. Колумбад энэхүү анхдагч өршөөлийн хугацаа 8 сар [70] байсан ба АНУ нэг жил өгөх талаар бодолцож байна. [71] Кени улс “журам мөрдөх боломжийг олгохын тулд” анхны хугацааг сунгасан. [72] Хуулийн этгээдүүд энэ хугацаанд хүчтэй торгуулахгүй гэдгээ мэдэж байгаа тул эдгээр хугацааг буруугаар ашиглах боломж бий. Иймд эдгээр хугацааг хувийн хэвшилтэй зөвлөлдөн боломжийн хэрээр богино байлгах хэрэгтэй юм; үүнийг эрсдэлд суурилсан аргыг ашиглан тогтоож болно.

Санкцын түвшин, төрөл

Санкцыг урьдчилан сэргийлэх чанартай болгохын тулд бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдийн бодолцох эхний зүйл бол санхүүгийн санкцын хэмжээг хувь хүн, байгууллагын хувьд хэт доор тавьж ЭӨ-н мэдээллийг өгөхийн оронд торгууль төлөх боломжийг олгохгүй байх асуудал юм. Энэ түвшин нь орон орны хувьд өөр байх ба санкцын хэмжээ хэт бага байсан нэг л явган баримт бий. Жишээ нь Гана улсад ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдөөгүйгээс төлөх 350 ам.долларын торгууль нь шаардлагыг мөрдөхөөс хямд байсан тул компаниуд торгуулийг нь төлөх сонголтыг хийж байв. [73] Энэ нь мөн давтан үл мөрдөлтөд илүү хүнд санкц тавих хэрэгтэйг онцолж байна.

Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээний Үнэлгээний Мэргэжлийн Комисс 2019 (MONEYVAL) болон Мальта улсын Хамтын үнэлгээний тайлангаар (MER) Мальтад явагддаг бизнесийн чиглэл, цар хүрээнд тулгуурлан ЭӨ-н мэдээллийг бүртгэлд өгөөгүй компани, түншлэл, холбоодод 500-1000 еврог (ойролцоогоор 550-1,100 ам.доллар) хоногийн 5-10 долларын (ойролцоогоор 5.50-11 ам.доллар) торгуулийн хамтаар торгох нь урьдчилан сэргийлэх, тэнцвэртэй байхад хэтэрхий бага дүн гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр дутагдлуудыг шийдэхийн тулд Мальта улс торгуулиа арав дахин нэмж мөн санхүүгийн бус санкцуудыг нэвтрүүлжээ. [74] Энэ тохиолдолд улс орнууд илүү өндөр торгууль тавих; салбарын эрсдэлд үндэслэн өөр өөр салбарт өөр өөр торгууль тавих; эсвэл орлого, эргэлтийн хувь зэрэг хувьсах торгууль тавих талаар бодолцож үзэж болно; Гэхдээ сүүлийн хоёр аргыг одоогоор хэрэгжүүлсэн туршлага харагдахгүй байгаа ба энэ нь ийм торгуулийг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд учрах бэрхшээлүүдтэй холбоотой байх боломжтой юм. Гэхдээ “зөрчлөөс олж авсан эдийн засгийн давуу талын дүнг хоёр дахин хүртэл” хэмжээгээр торгох санкцыг Германд хэрэгжүүлсэн. [75]

Санкцыг урьдчилан сэргийлэх чанартай болгохын тулд улс орнууд ЭӨ-н санкцын дэглэмээ зөвхөн санхүүгийн санкцаар хязгаарлаж болохгүй. Иргэн, хуулийн этгээд, байгууллагын эсрэг санхүүгийн санкц болон эрүүгийн санкц тавих заалтыг ЭӨ-н хууль тогтоомжид оруулах ёстой. Мөн санкцуудаа тогтмол эргэн хянаж шинэчлэн үр дүнтэй, урьдчилан сэргийлэхүйц, тэнцвэртэй байлгах нь улс орнуудын хувьд чухал юм.

Нийцлийн ерөнхий соёл зэрэг хувьсагч хүчин зүйлс маш олон байдаг тул санкцын үр дүнг хэмжих болон санкц, нийцэл хоёрын харилцан хамаарлын шууд шалтгаан нөлөөг тогтооход бэрхшээлтэй байдаг. Мэдээллийг их хэмжээгээр бүртгүүлж байгааг зөвхөн санкцтай холбож болохгүй ч, ФАТФ-н зүгээс үр дүнтэй санкцтай холбоотой гэж үзжээ. [76] Автсри (мэдээлэл бүртгүүлэлт 93%, 2019 оны 7-р сарын байдлаар), [77] Дани (мэдээлэл бүртгүүлэлт 96%, 2019 оны 1-р сарын байдлаар), [78] Англи (мэдээлэл бүртгүүлэлт 99%, 2019 оны 3-р сарын байдлаар), [79] зэрэг мэдээллийг их хэмжээгээр бүртгүүлж байгаа орнууд ЭӨ-н санкцын дэглэмдээ санхүүгийн санкцаас өөр санкцуудыг оруулсан байдаг.

Нүд 6: Дани улсын санхүүгийн бус санкцууд [80]

Дани улсад ихэнхи хуулийн этгээдүүдийн хувьд Бизнесийн Төв Бүртгэлийн (БТБ) дугаар авахын тулд ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэх ёстой байдаг. Хэрэв тухайн этгээдүүд хангалттай мэдээллийг бүртгэлд бүртгүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийг албадан татан буулгах заалт хуульд байдаг. Компани болон түүний удирдлага нь ЭӨ-н мэдээллийг бүртгэлд өгөөгүй бол эрүүгийн зөрчилд тооцдог. Данид бүртгүүлэх шаардлагатай түншлэл болон хязгаарлагдмал түншлэлийг ЭӨ-н хангалттай мэдээллийг өгөөгүй эсвэл эцсийн өмчлөгчийг бүртгүүлээгүй бол БТБ-ээс хасч болно.

2018 оны 11-р сарын байдлаар Дани Улсын Бизнесийн Ерөнхий Газар (ДУБЕГ) ЭӨ-н мэдээллийг хугацаанд нь бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар 7,500 компанийг татан буулгажээ. 2019 оны 1-р сарын байдлаар ЭӨ-н хуулийг мөрдөх ёстой байгууллагуудын ойролцоогоор 96% нь ЭӨ-н мэдээллээ бүртгүүлсэн байна. Цаашлаад ДУБЕГ-н хариуцдаг, компаний хуулийг мөрдөх ёстой байгууллагуудын 99.8% ЭӨ-н мэдээллээ бүртгүүлсэн байна.

Цөөн хэдэн оронд ЭӨ-н мэдээллийн бүртгүүлэлт илт сайн байгаа ч ЭӨ-н дэглэмийнх нь үр дүнтэй байдалд яг ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг тогтооход маш хэцүү юм. Австрийн мэдээлэл бүртгүүлэлт 93% байгаа нь дарамт багатай, ашиглахад хялбар мэдээлэл цуглуулах болон бүртгүүлэх механизм; дижитал мэдээлэх заавар; програм дотроо нөхцөл, алдааг илрүүлдэг функцтай байх; автоматжуулсан баталгаажуулалтын журам зэрэг янз бүрийн хүчин зүйлстэй холбоотой байж болно. [81] Ямартай ч Австрит автоматжуулсан санкцуудаас гадна ЭӨ-н мэдээллийг өгөх шаардлагыг биелүүлээгүйд ноогдуулдаг торгуулийн хэмжээ нь мөрдөлтийг нэмэгдүүлсэн хүчин зүйлсийн нэг гэдэг нь илт харагдаж байна (Нүд 9-г үз).

Нүд 7: Австрийн санкцын дэглэм [82]

Австрийн Эцсийн Өмчлөгчийн Бүртгэлийн Хуульд (ЭӨБХ) санаатайгаар буруу эсвэл дутуу мэдээлэл өгсөн эсвэл мэдээлэл өгөөгүй бол 200,000 евро (ойролцоогоор 220,000 ам.доллар) хүртэлх, хайхрамжгүйгээр бол 100,000 евро (ойролцоогоор 110,000 ам.доллар) хүртэлх торгуулийн санкц тавина гэж заасан байдаг (15-р Зүйл Догол Мөр 1 ЭӨБХ). Үүнд дараах тохиолдлууд орно:

  • эцсийн өмчлөгчдийг үнэн зөв мэдээлэхгүй байх;
  • эцсийн өмчлөгчийг тодорхойлох боломжгүй тодорхойгүй мэдээлэл өгөх;
  • жил бүр бүртгүүлэх үүргийг үл биелүүлэх;
  • хуулийн этгээдийг үүсгэн байгуулахдаа заасан хугацаанд мэдээлэл өгөөгүй;
  • мэдээлэл өгөх үүргээс чөлөөлөгдсөн тодорхой хуулийн этгээдүүдийг (жишээ нь Трастын байгууллага , трасти гэрээ болон бусад хяналтын харилцаа зэрэг) хяналтаар дамжуулан өөр хувь хүн эцсийн байдлаар өмчилдөг байх тохиолдолд тухайн хуулийн этгээд нь мэдээлэл өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй ба үүний дагуу эцсийн өмчлөгч хувь хүнийг хуулиар шаардсаны дагуу ЭӨ-н бүртгэлд бүртгүүлээгүйд тооцсон тохиолдолд;
  • эцсийн өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт орсоныг мэдсэнээс хойш дөрвөн долоо хоногийн дотор мэдээлээгүй тохиолдолд.

Давтан мэдээлээгүй тохиолдолд ЭӨБХ-н 16-р Зүйлийн дагуу шахалт өгөх торгуулийг хоёр удаа ноогдуулна.

Эцсийн өмчлөгчдийн талаарх ЭӨ-н бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл нь зөв боловч Нийцлийн Багцын [g] хүрээнд сайн дураар мэдээлэл өгөх явцад дамжуулсан баримт бичгүүд нь хуурамч эсвэл хуурамч болгосон байсан тохиолдолд 75,000 евро (ойролцоогоор 8,200 ам.доллар) хүртэлх торгуулиар шийтгэнэ.

Мэдээлэл өгөхдөө албан ёсны зураг бүхий үнэмлэхийн хуулбар өгөөгүй эсвэл тухайн эцсийн өмчлөгчийн мэдээлэл буруу, дутуу байвал 25,000 евро (ойролцоогоор 27,500 ам.доллар) хүртэлх торгуулиар шийтгэнэ.

Хуулийн этгээд нь зөв мэдээлэл өгөх санаатай байсан ч Нийцлийн Багцын хүрээнд сайн дураар мэдээлэх үедээ нэгж баримт бичгүүдийг дамжуулаагүй эсвэл бусад үүргийг хангаагүй тохиолдолд өөр санкц ноогдуулаагүй тухайн хуулийн этгээдийг 10,000 евро (ойролцоогоор 11,000 ам.доллар) хүртэлх торгуулиар шийтгэнэ.

Эцсийн өмлөгчийн бус санкцын дэглэм дэх холбогдох сайн туршлагууд

Тухайн орон нь байгууллагаас жилийн татварын тайлан, санхүүгийн тайлан хүлээн авах зэрэг ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхтэй ойролцоо өөр чиглэлд үр дүнтэй санкцын дэглэм хэрэгжүүлдэг байж болно. Бодлого гаргагч, хэрэгжүүлэгчид нь санкц, мөрдүүлэлтийг ойролцоо дэглэмээр хэрхэн хэрэгжүүлж байсан, үүнээс өөрсдийн ЭӨИТБ-н дэглэмд ямар сайн туршлагыг авч хэрэгжүүлж болох талаар бодолцож үзэх ёстой.

Жишээ нь Хонг Конгод Компаний Захирамжид мэдээлэл өгөх үүргийг биелүүлээгүй буюу бүртгэлд мэдээлэл оруулаагүй, жилийн орлогоо мэдүүлээгүй компаниудад санкц тавина гэж заасан байдаг. Хэрэв компани нь заасан хугацаанд биелүүлэхгүй бол тухайн компани болон компаний хариуцлага хүлээх этгээд бүрийг зөрчил гаргасанд тооцон 50,000 Хонг конг долларын (ойролцоогоор 6,400 ам.доллар) хариуцлага хүлээлгэнэ гэж Компаний Захирамжид заасан байдаг. Зөрчил үргэлжилсээр байвал үргэлжлэх хоног бүрт 1,000 Хонг конг долларын (ойролцоогоор 130 ам.доллар) торгууль төлнө. [83] Компаний Бүртгэгч нь жил дарааллан жилийн орлогоо мэдүүлээгүй компанийг бизнесийн үйл ажиллагаа явуулаагүйд тооцон бүртгэлээс хасах эрхтэй байна. [84] Мөн Хонг Конгод Компаний Захирамж (Нэмэлт өөрчлөлт) 2018-аар компаниудыг ЭӨ-н бүртгэлээ өөрсдөө авч хөтөлж байхыг шаарджээ. Энэхүү Захирамжид мөн хуурамч мэдээлэл олгох зэрэг тодорхой үйлдэлд тавих санкцуудыг заасан байна. Иймэрхүү хууль нь бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдэд ЭӨ-н төвлөрсөн бүртгэлд зориулсан үр дүнтэй санкцын дэглэмийг боловсруулах сургамжууд болно.

Эрх бүхий байгууллагуудын эрх үүргүүд

ЭӨ-н бүртгэлийг аль байгууллага, агентлаг хөтөлж хянах эсэх дээр улс орнуудын дунд нэгдсэн арга байдаггүй. Зарим оронд татварын байгууллага (Бразил) эсвэл төв банк (Коста Рика, Уругвай) хариуцдаг боловч компани бүртгэдэг учраас ЭӨ-н бүртгэлийг хөтлөхөд хамгийн тохиромжтой байгууллага болох компаний бүртгэл (Австри, Дани, Англи, Замби) ихэвчлэн хариуцдаг. Гэхдээ бүртгэгчийн хувьд олгосон мэдээллийг баталгаажуулах чадвар нь үнэн биш, бүрэн биш, хуурамч мэдээлэл авсан тохиолдолд санкц тавих хуулийн эрхтэй эсэхээс шалтгаална. [85] Журам биелүүлэгүй тохиолдолд ихэнхи бүртгэгчид тодорхой нэг төрлийн захиргааны шийтгэл ноогдуулж чадах ч бүртгэлийг түтгэлзүүлэх эсвэл цуцлахаас илүү гардаггүй. [86] Журам биелүүлээгүй тохиолдолд холбогдох прокурорын байгууллагад мэдэгддэг ч мөрдөн шалгалт хийх, хууль сахиулах чиг үүрэг тэдэнд байдаггүй.

Хэрэв журам мөрдүүлэх чиг үүргийг холбогдох өөр агентлаг биш бүртгэгч хариуцах бол бүртгэгчийн эрхийг бүртгэл хөтлөх гэхээсээ хянах байгууллагаруу чиглүүлнэ. Иймд бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нар ЭӨ-н дэглэмийг зөрчсөн тохиолдолд санкц тавих эрхийг компани бүртгэгч болон бусад хариуцах байгууллагуудад өгөх замаар шаардлагатай эрх зүй, бодлогын шинэчлэлийг хийх ёстой. Үүнд шаардлагатай болон зохистой, хэрэгжүүлэх боломжтой мөрдөн шалгах болон журам мөрдүүлэх эрхүүдийг тогтоох орно. Энэ нь ЭӨ-н бүртгэгчид ялангуяа ач холбогдолтой бөгөөд үүнийг компани бүртгэгч зэрэг хууль сахиулах бус байгууллагад хариуцуулах хэрэгтэй. Үүнд жишээлбэл мэдээлэлд дүн шинжилгээ хийх; хуулийн этгээд, (эцсийн өмчлөгч, мэдэгдэл гаргагч этгээд, компаний алба хаагч зэрэг) холбогдох хувь хүн, бусад эрх бүхий байгууллагаас мэдээлэл, баримт бичиг шаардах, тэдэнд анхааруулга өгөх эрх; хувь хүн, хуулийн этгээд журам мөрдөөгүй тохиолдолд санкц тавих эрх (Австри) зэрэг орно.

Жишээ нь Англид ЭӨ-н бүртгэл хөтлөлтийг Компаний Хэлтэс хариуцдаг боловч бүртгэлд өгсөн ЭӨ-н мэдээллийн үнэн зөв, хангалттай эсэхийг шалгах эрхгүй ба ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөн тохиолдолд санкц тавих хуулийн эрхгүй байдаг. Энэ нь Английн мэдээлэл найдвартай юу гэсэн асуулт тавигдахад хүргэсэн. Энэ цоорхойг нөхөхийн тулд бүртгэгчийн эрхийг сайжруулах тал дээр илүү өргөн шинэчлэлүүдийг санал болгосон. [87]

Зориулалтын агентлаг болон бусад хууль сахиулах байгууллагуудын (жишээ нь эрүүгийн санкцыг мөрдүүлэх прокурор) хоорондын хамтын ажиллагаа, уялдааг үр дүнтэй болгохын тулд журам мөрдүүлэх үүрэгтэй агентлагуудын хоорондох мэдээллийн солилцоог үр дүнтэй байлгах зохих журам, процессуудыг тавих хэрэгтэй. Жишээ нь ямар санкцуудыг хэн тавих эрхтэй байх вэ, төрийн аль байгууллага давж заалдахыг хариуцах гэдэг нь тодорхой байх ёстой; үүнийг ажилдаа дарагдсан шүүхийн системд хариуцуулж болохгүй ба учир нь сунжирсан процедур нь цоорхой үүсгэх боломжтой юм.

Гадны байгууллагад өгөх үр дүнтэй санкцууд

Тухайн компаний бүртгэгдсэн алба хаагч нь хилийн чанадад байдаг эсвэл аж ахуйн нэгжийн захирлууд өөрсдөө өөр байгууллага бол гадны байгууллагад санкц тавих нь улс орнуудын хувьд томоохон бэрхшээл болдог. [88]

Гадаадын байгууллагуудын эсрэг хэрэгжүүлэх ЭӨИТБ-н санкцын дэглэмийг үр дүнтэй болгоё гэвэл санкцыг мэдээлэл олгож буй этгээдэд тавих боломжтой байх ёстой буюу бүртгэгч эсвэл бусад журам мөрдүүлэх байгууллага нь тухайн этгээдэд хууль мөрдүүлэх эрхтэй байх ёстой. Дээд дурдсанчлан үр дүнтэй механизм гэдэг нь эрх бүхий хувь хүн эсвэл СББМҮҮБ-г гадаадын байгууллагын өмнөөс ЭӨ-н мэдээллийг өгөх хариуцлага хүлээлгэх, тухайн мэдээллийн үнэн зөвийг хариуцуулах, мөн тухайн хууль хэрэгжих оронд оршин суугч байхыг шаардахыг хэлнэ. Санкцууд нь ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн хуулийн этгээдийг оруулаад холбогдох бүх талуудыг хамрах ёстой.

Санкцын талаарх мэдээлэл бүртгэх, тайлагнах, нийтлэх

ФАТФ-н 33-р зөвлөмж нь улс орнуудаас “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг системийн үр дүнтэй, үр ашигтай байдалтай холбоотой асуудлууд дээр цогц статистик хөтлөхийг” шаарддаг. [89] Энэхүү зөвлөмжтэй уялдуулан бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нарын бодолцож үзэх ёстой бас нэг чухал зүйл нь ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд тавих аливаа санкцуудын мэдээллийг хэрхэн бүртгэж хадгалах болон энэ мэдээллийг хэр ойр ойрхон шинэчлэх вэ гэдгийг тогтоох юм. Үүнээс гадна хэрэгжүүлэгчид нь энэхүү мэдээллийг хэзээ, хэрхэн холбогдох байгууллагуудад өгөх, мөн энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох уу эсэхийг тогтоох ёстой.

Санкц болон ЭӨ-н шаардлагыг үл биелүүлсэн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор журмыг илүү мөрдүүлэх ба бүртгэл дээрх ЭӨ-н мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн, сүүлийн үеийн байдлыг хангах боломжтой болно. Гэвч хатуу санкц, мөрдүүлэлтийг бий болгоогүй цагт хэн нэгнийг буруутгах, зарлах нь үр дүнтэй биш байх магадлалтай. Жишээ нь хөдөлмөрийн зах зээлийн туршлага, [90] Англи дахь бизнесийн төлбөрийг сайжруулах практик, [91] Нигер дахь үнэлгээ удирдлагын салбараас [92] харахад компаниудыг зарлах, буруутгах арга нь дангаараа үр дүн өгдөггүй ажээ.

Санкцын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох аргыг хэрэгжүүлсэн зарим оронд Белги, Герман, Польш орно. Байгууллагуудын ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийн мөрдөлтийг идэвхжүүлэхийн тулд хэрэгжүүлэгчид санкц, мөрдүүлэлтийн (торгууль, хар жагсаалтад орсон зэрэг) мэдээллийг тухайн санкцыг ноогдуулсан огнооноос хойшхи богино, тодорхой заасан хугацаанд (14 хоног г.м.) олон нийтэд мэдээлэх талаар бодолцож үзэх хэрэгтэй.

Нүд 8: Санкц, мөрдүүлэлтийн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн орнуудын жишээ

Германд, мэдээлэл өгөх шаардлагаа биелүүлээгүй компаниудад тавьсан санкц бүрийг Ил тод байдлын бүртгэлийн вебсайт дээр тавихыг хуулиар шаарддаг. [93]

Белгид, сангийн яам нь журам мөрдөөгүй хуулийн этгээд, эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдүүдийн хар жагсаалтыг дунд, урт хугацаанд нийтлэх механизмуудын нэг гэж тодорхойлсон боловч хараахан хэрэгжүүлээгүй байна. [94]

Польш улсад, Худалдааны Бүртгэлийн Албаны хөтөлдөг нийтийн бүртгэлд ЭӨ-н төвлөрсөн бүртгэлд ЭӨ-н мэдээллийг өгөх үүргээ биелүүлээгүй аливаа аж ахуйн нэгжийг тодорхой зааж өгнө гэж хууль заасан байдаг. [95]

Англид, Компаний Хэлтэс нь мэдээллийг хоцрогдуулж өгсөн тохиолдолд тавьсан торгууль, давж заалдсан талаарх мэдээлэл; Компаний Хууль 2006-н дагуу хэлтсээс хянан шийдвэрлэсэн хэргүүд; компаний хуулийг давтан зөрчсөнөөс үүдэн захирлуудын эрхийг хүчингүй болгосон мэдээллийг удирдлагын мэдээллийн статистикийн хүрээнд нийтэлдэг. [96] Гэхдээ мэдээллийг статистик гэж нийтэлдэггүй ба компаниудыг нэрлэдэггүй.

Зүүлт тайлбар

[g] Нийцлийн Багц нь 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар хуулийн этгээдүүдийн сайн дүрээр бүртгэлд мэдээлэх ЭӨ-г тодорхойлон баталгаажуулахад шаардагдах цогц баримт бичгүүд тул судалгаа хийх үүргээ биелүүлэх зорилгоор үүрэг хүлээсэн талууд хянан шалгаж ашиглаж болно. Нэмэлт мэдээллийг дараахаас авна уу: “Нийцлийн Багц”, Сангийн Яам, Австри, n.d., https://www.bmf.gv.at/en/topics/financial-sector/beneficial-owners-register-act/Compliance-Package.html.

Төгсгөлийн тайлбарууд

[70] EY Global, “Колумб улс эцсийн өмчлөгчийн талаар журмандаа өөрчлөлт орууллаа”, 4 April 2022, https://www.ey.com/en_gl/tax-alerts/colombia-modifies-regulations-on-ultimate-beneficial-owners.

[71] FinCEN, “эцсийн өмчлөгчийн Мэдээллийг мэдээлэхэд тавигдах шаардлага”, Proposed rule, 86 FR 69920, 2021 оны 12-р сарын 8, https://www.federalregister.gov/documents/2021/12/08/2021-26548/beneficial-ownership-information-reporting-requirements.

[72] Бизнесийн Бүртгэлийн Үйлчилгээ, “НИЙТЭД МЭДЭЭЛЭХ НЬ - эцсийн өмчлөгчИЙН E-БҮРТГЭЛИЙН ЯВЦЫН МЭДЭЭ - 2021 ОНЫ 7-Р САРЫН 30”, 2021 оны 7-р сарын 30, https://brs.go.ke/assets/downloads/BENEFICIAL_OWNERSHIP_ E_REGISTER_PROGRESS_UPDATE%20_30TH_JULY_2021_V3_FINAL.pdf.

[73] Kiepe, “эцсийн өмчлөгчийн Мэдээллийг Баталгаажуулах нь”, 10.

[74] Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээнүүд: Мальта – Хамтын Үнэлгээний 5-р Тайлан, (Strasbourg: MONEYVAL Secratariat, 2019 оны 7-р сар), 185, https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/mer-fsrb/Moneyval-Mutual-Evaluation-Report-Malta-2019.pdf; Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх арга хэмжээнүүд: Мальта – 1-р Сайжруулсан Нэхэлт Тайлан (Strasbourg: MONEYVAL Secratariat, 2021 оны 4-р сар), 9, https://rm.coe.int/moneyval-2021-7-fur-malta/1680a29c70.

[75] Abschnitt 7, §56.3.1, Geldwäschegesetz, https://www.gesetze-im-internet.de/gwg_2017/.

[76] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 66.

[77] Ibid.

[78] Ibid, 67.

[79] Хилийн чанадын байгууллагуудын бүртгэлийн хуулийн төсөл дээрх Хамтын Комисс: Бичигдсэн Баримтуудын Харьцуулалтын Боть, House of Lords and House of Commons, 2019 оны 3-р сар, https://www.parliament.uk/globalassets/documents/joint-committees/draft-registration-overseas-entities/ROEB-written-evidence-volume.pdf.

[80] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 67.

[81] Ibid, 65.

[82] Ibid, 65-66.

[83] Ibid, 68.

[84] Ibid.

[85] Emile van der Does de Willebois, Emily M. Halter, Robert A. Harrison, Ji Won Park, and J.C. Sharman, Утсан Хүүхэлдээний Эзэд: Авлига авагчид Хуулийн Бүтцийг ашиглан хэрхэн Хулгайлсан Хөрөнгөө Нуудаг вэ болон энэ талаар юу хийх ёстой вэ (Washington DC: Дэлхийн Банк, 2011), 75, https://star.worldbank.org/sites/star/files/puppetmastersv1.pdf.

[86] Ibid, 73.

[87] Үз: “Компаний Ил Тод Байдал ба Бүртгэлийн Шинэчлэл: Бүртгэгчийн Эрх Мэдэл”, Бизнес, Эрчим хүч, Үйлдвэрийн Стратегийн Хэлтэс, 2020 оны 12-р сар, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/ attachment_data/file/942167/Registrar_s_Powers_Consultation.pdf.

[88] Knobel, эцсийн өмчлөгчийг баталгаажуулах нь: эцсийн өмчлөгчийн бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, 17.

[89] Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Олон Улсын Стандарт: ФАТФ-н Зөвлөмжүүд, ФАТФ, 25.

[90] Үз: “Хөдөлмөрийн зах зээлийн дүрмийг зөрчсөн компаниудыг засгийн газраас зарлан буруутгах нь тодорхой нөлөө үзүүлэх ч илүү чанга мөрдүүлэлт, өндөр торгууль тавих ёстой”, Resolution Foundation, 2021 оны 11-р сарын 9, https://www.resolutionfoundation.org/press-releases/government-publicly- naming-and-shaming-firms-breaking-labour-market-rules-has-some-effect-but-must-be-higher-profile-and-complemented-by-tougher-enforcement-and-larger-fines/.

[91] Үз: “Төлбөрөө хоцорч төлдөг харилцагчдыг зарлан буруутгах нь хэрэг болдог уу?”, Hilton-Baird Collection Services, 2020 оны 1-р сарын 28, https://www.hiltonbairdcollections.co.uk/does-naming-and-shaming-customers-who-pay-late-actually-work/.

[92] Үз: “AMCON: Зээлээ хоцорч төлөгсдийн эсрэг хэвлэл мэдээллийн дайн эрчээ авсан нь”, THISDAY, 2021 оны 12-р сарын 12, https://www.thisdaylive.com/index.php/2021/12/12/amcon-as-media-war-against-delinquent-debtors-gathers-steam/; “Зарлан Буруутгах бас нэг оролдлого”, InvestAdvocate, 5 January 2022, https://investadvocate.com.ng/2022/01/05/another-attempt-at-naming-and-shaming/.

[93] Abschnitt 7, §56, Geldwäschegesetz, https://www.gesetze-im-internet.de/gwg_2017/; ЕХ доторх ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага, KPMG International, 7.

[94] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 66.

[95] ЕХ доторх ЭӨ-н мэдээллийг бүртгүүлэхэд тавигдах шаардлага, KPMG International, 34.

[96] “Компаний Хэлтсийн Статистик”, Компаний Хэлтэс, n.d., https://www.gov.uk/government/organisations/companies-house/about/statistics.

Next page: Мөрдүүлэлтийг хэрэгжүүлэх