Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Эцсийн өмчлөлийн ил тод байдлын дэглэм дэх санкц тавих зөрчлүүд

Дараах үйлдлүүдийг ЭӨИТБ-н дэглэмийг эс мөрдсөнд тооцох ба мэдээлэл мэдээлэх дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тухайн орон санкц тавих ёстой.

Мэдээлэл өгөхгүй байх

Мэдээлэл өгөхгүй байх гэдэг нь хуулиар шаардсан хугацаанд мэдээлэл өгөхгүй байхыг хэлнэ. ЭӨ-н мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд анх бүртгүүлэх үед ЭӨ-н мэдээллийг өгөөгүй тохиолдолд санкц тавина. ЭӨ-д орсон дараа дараагийн аливаа өөрчлөлтийг бүртгүүлээгүй бол санкц тавина. Дээр дурдсан цоорхойг хаахын тулд (Зураг 2-г үз) аж ахуйн нэгжийн ЭӨ-д орсон дараа дараагийн бүх өөрчлөлтийг бүрэн бүтнээр мэдэгдээгүй бол санкц тавина. Хамгийн хүчирхэг баталгаажуулалтын механизмын хувьд ч бүх өөрчлөлтийг мэдээлээгүйг илрүүлэхэд хэцүү байж болох ч аливаа хувь хүн эсвэл компани мэдээлэл өгөөгүй гэсэн нотолгоо нь мөрдөх ажиллагаанаас гарч ирж болно.

Жишээ нь Индонезийн хуульд ЭӨ-н мэдээллийг өгөөгүй бол санкц тавих заалт байдаг. [12] Гэсэн хэдий ч үүнийг амьдрал дээр хараахан хэрэгжүүлээгүй байгаа тул ЭӨ-н үнэн зөв, сүүлийн үеийн мэдээллийн чанар, хүртээмж дээр баттай биш гэсэн үг юм. 2021 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Индонезийн засгийн газраас компаниудын 24.50% нь ЭӨ-н мэдээллийг өгсөн гэж мэдэгджээ. [13]

Мэдээлэл өгөөгүй бол санкц тавихаас өмнө нэг буюу түүнээс дээш анхааруулга, сануулгыг эрх бүхий байгууллага бий болгох талаар бодолцож үзэх ёстой ба ингэсний дараа мэдээллийг өгөөгүй хэвээр байвал илүү хүнд санкц тавьдаг байх ёстой. Эрх бүхий байгууллагад хариу өгөөгүй бол мөн санкц тавих хэрэгтэй.

Хоцорч өгөх

ЭӨ-н мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангахын тулд анх бүртгүүлэхэд болон ЭӨ-н мэдээлэлд сүүлд өөрчлөлт орсон тухай бүр заасан хугацаанд ЭӨ-н мэдээллийг өгөлгүй хоцрогдуулсан бол санкц тавих ёстой.

ЭӨ-н мэдээллийг жил бүр баталгаажуулахыг шаарддаг орнууд мөн баталгаажуулалт хийгээгүй эсвэл хоцрогдуулсан тохиолдолд санкц тавих ёстой. Жилийн эцэст ЭӨ-н мэдээллийг баталгаажуулах хугацааг тухайн орон бизнесийн процесст оруулсан ч гэсэн тодорхой зааж өгөх ёстой (жишээ нь жилийн татварын тайлантай хамт г.м). Мэдээллийг ямар үед хоцорч баталгаажуулсан эсвэл баталгаажуулаагүйд тооцож санкц тавих эсэх дээр тодорхой удирдамж байх ёстой. Хугацааг тогтоохын тулд ЭӨ эсвэл компаний хууль журмын бусад заалтуудыг мөрдлөг болгон үр дүнг нийцэмжийг хангах; жишээ нь ЭӨ-н мэдээлэлд орсон өөрчлөлтийг шинэчлэх хугацааг заах г.м. Жишээ нь Украйнд жилийн эцсээс хойш 14 хоногийн дотор ЭӨ-н мэдээллийг шинэчлэх ёстой байдаг. [14] Англид хуулийн этгээдүүдээс жил бүр баталгаажуулалтын тодорхойлолтоор дамжуулан Компаний Хэлтэст ЭӨ-н мэдээллийг баталгаажуулахыг шаарддаг ба үүнийг сүүлийн 12 сарын хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор хийнэ.

Хоцорч өгөх хугацаа нь боломжийн хүрээнд аль болох богино байх ёстой; жишээ нь өгөх хугацаанаас хойш хуанлийн 14 хоногийн дотор ба үүнээс хойш бол баталгаажуулалтыг хийгээгүйд тооцох. ФАТФ-аас дээрх хугацааг Зөвлөмж 24-төө “зохистой хугацаа” гэж заадаг ч үүнээс цааш тайлбар өгөөгүй байна. [15] Канадын иргэний нийгмийн санал болгосон хуулийн төсөлд хуулийн этгээдүүдийг эцсийн өмчлөгчдөөс өөрсдөөс нь тодорхойлох мэдээлэл, гэрчилгээний хуулбар гаргуулах 30-с 90 хоногийн хугацааг хэлэлцсэн байдаг ба үүнийг баталгаажуулалтын механизм гэж үзжээ.

Дутуу мэдээлэл өгөх

Анх бүртгүүлэхэд болон дараа нь өөрчлөлт орох үед ЭӨ-н мэдээллийг дутуу өгсөн тохиолдолд санкц тавих замаар ЭӨ-н мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангуулах ёстой. Ингэснээр хуулийн этгээдүүд бүртгэлд бүрэн мэдээлэл өгөх сонирхлыг нэмэгдүүлнэ.

Жишээлбэл Францад дутуу мэдээлэл өгөх, мэдээллийг хоцорч өгсөн тохиолдолд тодорхой бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хорих эсвэл шүүхийн хяналтанд оруулах зэргээр үндэсний иргэний тодорхой эрхээс нь хасдаг. Үүнээс гадна дээрх үйлдлийг гаргасан хувь хүнийг 6 сар хорьж 7,500 еврогоор (ойролцоогоор 8,200 ам.доллар) торгодог. Мөн мэдээллийг хоцорч эсвэл дутуу өгсөн компани нь хувь хүний торгуулийг тав дахин төлөх хариуцлага хүлээнэ. [16]

Буруу эсвэл хуурамч мэдээлэл өгөх

ЭӨ-н мэдээллийг хуурамчаар өгөх эсвэл хуурамч мэдээллийн эх баримт өгвөл санкц тавих ёстой. Эцсийн өмчлөгчдийн зүгээс хуулийн этгээдэд хуурамч мэдээлэл өгсөн бол санкц тавина. Бусад мэдээллийн эх сурвалжтай харьцуулан шалгаж байгаа үед буруу эсвэл хуурамч байж болох мэдээллийг илрүүлэхэд туслах баталгаажуулалтын сайн систем байх шаардлагатай. Бусад зөрчлийн адил хуурамч мэдэгдэлд ноогдуулах санкц нь баталгаажуулалтын үйл явцад дэмжлэг болно.

Гэсэн хэдий ч холбогдох санкцуудыг тогтооход бодолцож үзэх ёстой чухал бодлогын асуудал бол хуурамч мэдээллийг зориудаар өгсөн үү эсвэл санаандгүй алдаа гаргасан уу гэдгийг ялгаж салгах уу, тийм бол хэрхэн ялгаж салгах вэ гэдэг юм. Сүүлийн үеийн туршлагаас харахад ЭӨ-н хуурамч мэдээллийг аливаа хувь хүн эсвэл хуулийн этгээд зориуд өгсөн (тусалсан) тохиолдлыг хайхрамжгүйгээр өгсөн тохиолдолтой харьцуулахад илүү хүнд шийтгэл ноогдуулж байна. Жишээлбэл Австри улсад санаатай зөрчлийг 200,000 Еврогоор (ойролцоогоор 220,000 ам.доллар), хайхрамжгүй зөрчлийг 100,000 Еврогоор (ойролцоогоор 110,000 ам.доллар) торгох боломжтой. Үүнтэй ойролцоогоор Филлипин улсад бүртгэлийн байгууллагад “санаатайгаар” хуурамч мэдээлэл өгсөн (ЭӨ-г санаатайгаар нуусан) хуулийн этгээд эсвэл эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдэд болон тэдгээр байгууллагын мэдээлэл нэгтгэн ирүүлэх үүрэгтэй этгээдүүдэд нилээдгүй торгууль ноогдуулдаг. [17] Хуурамч мэдээллийг санаандгүй биш санаатайгаар өгсөнийг нотлох нь хэцүү бөгөөд ийм үйлдлийг амжилттай шийтгэсэн тохиолдол маш цөөн байдаг. Хуурамч мэдээллийг санаатайгаар өгсөнийг нотлох баримтыг хууль сахиулах байгууллагын мөрдөх үйл ажиллагаагаар олж авч болно.

Нүд 1: Английн компанийн захирал компаний талаар хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт буруутгагдсан тохиолдол [18]

2018 онд Англид компаний талаар хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт компаний захирлыг амжилттай холбогдуулж ялласан байдаг. Гэвч тухайн хувь хүн цоорхой байгааг олон нийтийн өмнө харуулсан. [19]

Энэ хэргийн хувьд компаний захирал нь 2013, 2016 онуудад хоёр компани байгуулахдаа захирал, хувьцаа эзэмшигчдийн талаар хуурамч мэдээлэл өгчээ. Компаний Хэлтэс тус хоёр компанийг татан буулгаж бүртгэлээс хассан байдаг. Мөн тус компаний захиралд арга хэмжээ авч тэрээр Английн компаний бүртгэлд хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт буруу хүлээж шүүхийн тогтоолоор 12,000 фунт стерлингийн торгууль төлжээ.

Давтан зөрчих

Улс орнууд ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг давтан биелүүлээгүй тохиолдолд тавих санкцын талаарх зохих заалтуудыг хуулиндаа оруулах хэрэгтэй. Жишээлбэл Австри улсад ЭӨ-н мэдээллийг удаа дараа өгөөгүй тохиолдолд ЭӨ-н мэдээлэл мэдээлэх дэглэмийн хүрээнд хоёр удаа шахалт өгөх торгууль ноогдуулдаг. [20] Грек, Англи зэрэг бусад орны ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмд давтагдсан зөрчилд ноогдуулах торгуулийг нэмэгдүүлэх ойролцоо заалтууд байдаг.

Мэдээлэл мэдээлэхтэй холбоотой нэмэлт үүргүүдийг эс мөрдөх

Аливаа орон ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмдээ гуравдагч талд хамаарах бусад заалтуудыг оруулсан бол эдгээр талуудад хариуцлага хүлээлгэдэг байх, мөн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тавих тэнцвэртэй, урьдчилан сэргийлэх санкцуудтай байх нь чухал. Бусад холбогдох талуудаар эдгээр заалтуудыг мөрдүүлэн үр дүнтэйгээр хэрэгжүүлүүлдэг байх нь чухал юм. Үүнд жишээ нь МУЭТЗ-д шаардсанаар үүрэг хүлээсэн байгууллагуудад өөрсдийн хийсэн судалгаагаар олсон мэдээлэл болон төвлөрсөн бүртгэлд байгаа ЭӨ-н мэдээллүүдийн хооронд зөрөөтэй зүйл байвал мэдэгдэх шаардлага тавих зэргээр хувийн хэвшилд үүрэг хүлээлгэх зэрэг орно.

Бусад санкц тавих зөрчлүүд

Дээрх үйлдлүүдээс гадна цөөн орон ЭӨ-н дэглэмдээ ЭӨ-тэй холбоотой санкц тавих зөрчлүүдийг заасан байдаг. Үүнд жишээ нь ЭӨ-н мэдээллийг буруугаар ашиглахгүй байх арга хэмжээ орно. ЭӨ-н мэдээллийг буруугаар ашиглах тохиолдолд жишээ нь мэдээллийг арилжааны зорилгоор ашиглах; хэн нэгэнд хор учруулах зорилгоор мэдээлэл тараахад ашиглах; эсвэл тодорхойлох мэдээллийг хулгай хийх зорилгоор гэмт хэрэгтнүүдэд мэдээллийг худалдах, өгөх. Ийм төрлийн хууль нь мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоход бүр илүү чухал байдаг ЭӨ-н мэдээллийг мэдээлэх үйл явцад чухал хамааралтай хувийн нууцлал буурахаас үүсэх эрсдэлүүдийг бууруулахад тус болох ч яг ийм нөлөө гарах эсэх нь одоогоор тодорхойгүй юм. [21] Энэ асуудал энэхүү танилцуулгын гол зорилго биш ч ийм зөрчлийг ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмдээ оруулах талаар хэрэгжүүлэгч, бодлого гаргагчид бодолцож үзэхэд нь сануулах нь зүйтэй юм.

Нүд 2: эцсийн өмчлөгчийн мэдээллийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх санкцууд

Австри улсад, ЭӨ-н бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтэрвэл 30,000 еврогоор (ойролцоогоор 32,500 ам.доллар), ЭӨ-н мэдээллийг гуравдагч талд тараавал 50,000 еврогоор (ойролцоогоор 54,100 ам.доллар) торгож шийтгэдэг. [22]

ЭӨ-н бүртгэлийг хэрэгжүүлж буй Америкийн Нэгдсэн Улсын хувьд (АНУ) ЭӨ-н мэдээллийг зөв зохисгүйгээр мэдээлэх эсвэл ашиглавал иргэний болон эрүүгийн шийтгэл ноогдуулдаг. Компаний Ил Тод Байдлын Хуульд (КИТБХ) КИТБХ-иар зөвшөөрөөгүй тохиолдолд КИТБХ-н дор Сангийн Яамны Санхүүгийн Гэмт Хэргийг Хянах Сүлжээнд (FinCEN) өгсөн тайлангаас олж авсан эсвэл FinCEN-ий мэдээлсэн ЭӨ-н мэдээллийг санаатайгаар мэдээлэх, ашиглахыг хориглодог. Мэдээллийг зөвшөөрөлгүй мэдээлсэн эсвэл ашиглан КИТБХ-г зөрчсөн этгээдэд тухайн зөрчил гарсаар байгаа эсвэл засч залруулаагүй хоног тутамд 500 ам.долларын иргэний торгуулийг ноогдуулах хариуцлага хүлээлгэх ба торгууль нь 250,000 ам.доллар хүртэл нэмэгдэх, 5 жил хоригдох эсвэл хоёулаа үйлчлэх боломжтой. [23]

Бүртгэл дээрх ЭӨ-н мэдээллийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилготой заалтууд байгаа тохиолдолд үүнийг мөрдлөг болгохын тулд ЭӨ-н мэдээлэлд нэвтрэх үйл явцад шалгалт хийх боломжтой байхаас гадна тогтмол шалгалт хийдэг байх ёстой. Өөр нөхцөлд хэдий ч ийм аргыг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын (ЭЗХАХБ) Тайлангийн Нийтлэг Стандартад оруулсан байдаг ба татвар төлөгчийн талаарх цуглуулсан мэдээллийг зүй бусаар мэдээлсэн, ашигласан тохиолдолд санкц, шийтгэл ногдуулахыг улс орнуудаас шаарддаг. [24]

Төгсгөлийн тайлбарууд

[12] “Peraturan Menteri Hukum Dan Hak Asasi Manusia, Republik Indonesia, Nomor 21 Tahun 2019”, Berita Negara Republik Indonesia, 2019, https://peraturan.go.id/common/dokumen/bn/2019/BN%201112-2019.pdf.

[13] “Авлигаас Урьдчилан Сэргийлэх Арга хэмжээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл олгох, Төрийн худалдан авалтад эцсийн өмчлөгчийн мэдээллийг ашиглах нь”, Komisi Pemberantasan Korupsi, Танилцуулга, 2021 оны 11-р сарын 30.

[14] CT Corporation Staff, “Украйн эцсийн өмчлөгчийн мэдээлэлтэй холбоотой шинэ удирдамж гаргалаа”, Wolters Kluwer, 2021 оны 8-р сарын 3, https://www.wolterskluwer.com/en/expert-insights/ukraine-issues-new-guidance-on-beneficial-ownership-reporting.

[15] Мөнгө Угаах, Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Олон Улсын Стандарт, ФАТФ, 94.

[16] Tymon Kiepe, “эцсийн өмчлөгчийн Мэдээллийг Баталгаажуулах”, Нээлттэй Өмчлөл, 2020 оны 10-р сар, 10, https://www.openownership.org/uploads/oo-briefing-verification-briefing-2020-05.pdf.

[17] G. A. Gegenheimer, эцсийн өмчлөгчийн үнэн зөв, шинэчилсэн мэдээллийг авах процесс, орчинг сайжруулах талаар Филлипинд өгөх Зөвлөмжийн Тайлан (Филлипин: ADB TA-9433 REG Enhancing Tax Transparency of ADB Developing Member Countries, April 2021), unpublished, 64.

[18] “Хуурамч компаний мэдээлэл өгсөн хэрэгт ‘анх удаа’ Англид ял өглөө”, Компаний Хэлтэс, 2018 оны 3-р сарын 23, https://www.gov.uk/government/news/uks-first-ever-successful-prosecution-for-false-company-information.

[19] Peter Stubley, “Companies House lambasted for trumpeting conviction of fraud whistleblower Kevin Brewer”, The Independent, 17 April 2018, https://www.independent.co.uk/news/uk/home-news/companies-house-fraud-whistleblower-prosecuting-kevin-brewer-vince-cable-a8307246.html.

[20] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 65.

[21] Жишээ нь дараахыг үзнэ үү: “Нээлттэй Өмчлөлийн Зарчмууд – Нээлттэй хүртээмж”, Нээлттэй Өмчлөл, 2021 оны 7-р сард шинэчилсэн, https://www.openownership.org/principles/public-access/.

[22] эцсийн өмчлөгчийн Бүртгэл: 2019 онд шинэчилсэн ”, PricewaterhouseCoopers (PWC), 2019 оны 12-р сар, https://www.pwc.nl/nl/assets/documents/the-ubo-register-update-december-2019.pdf.

[23] James A. Kopfensteiner and William E. Quick, “Компаний Ил Тод Байдлын Хууль: Аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгчийн Мэдээллийг мэдэгдэх шаардлагатай боллоо”, The National Law Review, 2021 оны 3-р сарын 17, https://www.natlawreview.com/article/corporate-transparency-act-your-beneficial-entity-ownership-disclosure-now-required.

[24] Татварын Асуудлаар Санхүүгийн Дансны Мэдээллийг Автоматаар Солилцох Стандарт Хоёр дахь хэвлэл (OECD Publishing: Парис, 2014 оны 7-р сарын 21), 82, https://www.oecd.org/ctp/exchange-of-tax-information/standard-for-automatic-exchange-of-financial-account-information-for-tax-matters-9789264216525-en.htm.

[25] “Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилгыг хэрэгжүүлэгч орон дахь эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах эрх зүйн аргачлалууд”, EITI, 2019 оны 6-р сар, 15, https://eiti.org/documents/legal-approaches-beneficial-ownership-transparency-eiti-countries.

Next page: Эцсийн өмчлөгчийн мэдээллийг мэдээлэх дэглэм дэх санкцын төрлүүд