Эцсийн өмчлөлийг мэдээлэх санкц, мөрдүүлгийг боловсруулах

  • Publication date: 28 April 2022
  • Authors: Ramandeep Kaur Chhina, Tymon Kiepe
  • |  View in: English 

Мөрдүүлэлтийг хэрэгжүүлэх

Энэхүү танилцуулгад ЭӨ-тэй холбоотой зөрчлүүдэд тавих санкцуудыг мөрдүүлэх нь хэрэгжүүлэгчдийн хувьд яагаад бэрхшээлтэй байх талаарх олон шалтгааныг ерөнхий танилцуулсан. Санкцын дэглэмийг бодитоор ашиглаж байж л бодитой гэж үзнэ. ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг зөрчсөн этгээдүүдэд санкцыг тогтмол тавих ёстой. Санкцыг улс орнууд хүчтэй мөрдүүлэх хэрэгтэй.

Иймд бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нарын хувьд санкцыг үр дүнтэйгээр мөрдүүлэх боломжтой байдлаар хэрэгжүүлэхийг бодолцож үзэх нь чухал юм.

Санкцуудыг автоматжуулах

Бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нар боломжтой бол санкцыг автоматжуулах эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй. Зөрчлийг тогтоож автоматжуулсан шийтгэл ноогдуулах системийг боловсруулж болно. Жишээлбэл Австри, Белгид хуулийн этгээдүүдээс ЭӨ-н мэдээллийг сүүлийн үеийн, үнэн зөв, хангалттай эсэхийг жил бүр тодорхой заасан хугацаанд баталгаажуулж байхыг шаарддаг. Хэрэв энэ шаардлагыг хуулийн этгээдүүд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шахалт өгөх торгуулийг автоматаар өгнө. Австрийн хэрэгжүүлсэн автомат санкцын систем нь 2019 оны 7-р сарын байдлаар тус орны мэдээлэл бүртгүүлэлтийг 93%-д хүргэхэд хувь нэмэр болсон гэж ФАТФ-с хүлээн зөвшөөрчээ. [97]

Нүд 9: Австрийн автомат санкцын систем [98]

Австри улсад ЭӨ-н мэдээллийг мэдээлэх үүргийг тасралтгүй мөрдүүлэхийн тулд автомат шахалт өгөх торгуулийг хэрэгжүүлдэг. Шинээр байгуулагдсан байгууллагуудын хувьд 28 хоногийн дотор эсвэл анх мэдээлэх хугацаанд мэдээллээ өгөхгүй бол тухайн хуулийн этгээдэд 1,000 еврогийн (ойролцоогоор 1,100 ам.доллар) шахалт өгөх торгууль тавина гэсэн анхааруулга захидлыг эрх бүхий байгууллагаас автоматаар илгээдэг. Тухайн хуулийн этгээд нь анхааруулгад заасан хугацаанд мэдээллээ өгөөгүй тохиолдолд тухайн торгуулийг тавих ба 4,000 еврогийн (ойролцоогоор 4,400 ам.доллар) торгууль нэмж тавих анхааруулгыг өгдөг. Хэрэв тухайн хуулийн этгээд нь мэдээллээ өгөхгүй байсаар байвал 4,000 еврогийн шахалт өгөх торгууль тавьж хэргийг санхүүгийн шийтгэлийн албаруу шилжүүлдэг.

Үүнтэй ойролцоогоор ЭӨ-н мэдээллийг төрийн бусад мэдээллийн эх сурвалжтай харьцуулан баталгаажуулалт хийдэг зарим оронд шалгалтаар ЭӨ-н мэдэгдлийн аливаа мэдээллийг ЭӨ-н бүртгэл дээр заасан хугацаанд шинэчлээгүй байгаа нь илэрвэл автомат санкц тавигдаж болно. Автомат санкц нь мөрдүүлэлтийг хангахад шаардлагатай зардлыг бууруулах боломжтой Гэхдээ автомат санкцын системийг болгоомжтой боловсруулахгүй бол санкц их тавигдсанаар давж заалдалт ихээр нэмэгдвэл (шүүхийн зэрэг) өөр газрын ачааллыг нэмэгдүүлж болно.

Баталгаажуулалтын хүчирхэг шалгалт

ЭӨ-н мэдээллийг баталгаажуулах нь зөрчлийг тогтооход тус болох тул хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд санкцыг мөрдүүлэх урьдчилсан нөхцөл болно. Тухайн орноос шалтгаалан баталгаажуулалтын өөр өөр механизмуудыг хэрэгжүүлж болно. [99] Жишээлбэл улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хөрөнгө мэдэгдэх бүртгэл болон татварын бүртгэл зэрэг төрийн бусад бүртгэл, мэдээллийн сантай харьцуулан шалгах нь өгсөн мэдээллийг баталгаажуулах хэрэг болж болно. Мөн үүрэг хүлээсэн байгууллагуудаас мэдээллийн зөрүүг мэдэгдэх шаардлага тавих зэргээр хуулийн орчинд баталгаажуулах өөр механизмыг оруулж болно.

Бүртгэл дээрх ЭӨ-н мэдээлэл болон өөр талд байгаа ЭӨ-н мэдээллийн хооронд зөрөөтэй зүйл буюу ялангуяа тухайн мэдээлэл нь үнэн зөв биш, хуурамч гэдэг нь тогтоогдвол эсвэл мэдээлэгдвэл холбогдох санкц, мөрдүүлэлтийн дэглэмд хэрэгжүүлэх зохих процедур байх ёстой. Энэ нь тухайн зөрөөтэй зүйлийг автомат систем, мэдэгдэх байгууллага, эрх бүхий байгууллага, иргэний нийгэм мэдэгдсэн эсэхээс үл хамааран хэрэгжүүлдэг байх ёстой. Аливаа санкц тавихын өмнө холбогдох байгууллага зохих процедурыг мөрддөг байх ёстой. Үүнд жишээ нь хуулийн этгээд, мэдэгдэл гаргагч этгээд, эцсийн өмчлөгчөөс (байгаа бол) тухайн мэдэгдсэн зөрүүтэй зүйлийг баталгаажуулах нэмэлт мэдээлэл эсвэл баримт бичгийг олгохыг шаардах, (татварын байгууллага зэрэг) бусад эрх бүхий байгууллагуудаас нэмэлт мэдээлэл цуглуулах зэрэг орно. Хэрэв дээрхийг хийснээр хангалттай шийдэлд хүрээгүй бол санкц тавих процедурыг мөрдөх ёстой.

Мөрдөн шалгах ажиллагаанд хангалтай чадамж, нөөц, хуулийн эрхийг олгох

Аж ахуйн нэгж журам мөрдөөгүй тохиолдолд болон тухайн аж ахуйн нэгжээс шаардсан мэдээллийг хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нар олголгүй журам мөрдөөгүй тохиолдолд санкц тавих чадамжтай байж мөрдүүлэлт үр дүнтэй болно. Мөрдүүлэлтийг үр дүнтэй хийдэг гэсэн бодит туршлага, баримт байх нь тухайн оронд урьдчилан сэргийлэх нөлөөллийг нэмэгдүүлэх магадлалтай юм. [100]

Энэ тал дээр хэрэгжүүлэгчид дараах зүйлсийг хангах ёстой:

  1. ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийн зөрчил гарсан тохиолдолд мөрдөн шалгах, мөрдүүлэх эрх бүхий байгууллага эрх зүйн тодорхой эрхтэй байх; [101]
  2. тухайн байгууллага, агентлагууд чиг үүргээ үр дүнтэйгээр гүйцэтгэхэд (хүн, техникийн) хангалттай чадамж нөөцтэй байх.

Хангалттай чадамж нөөцгүй байхыг ЭӨ-н мэдээллийг мэдээлэх шаардлагыг мөрдүүлэхэд тулгардаг том саадуудын нэг гэж үзэх хандлага олон байдаг. Жишээлбэл Белги улсад нөөцийн хязгаарлагдмал байдал, тухайн ажлын цар хүрээнээс шалтгаалан эрх бүхий байгууллага нь хуулийн этгээд, эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдүүдийн бүртгүүлсэн мэдээлэлд системтэй урьдчилсан хяналт тавих боломжгүй байдаг гэсэн мэдээ бий. [102] Англид мөн ойролцоо нөөцийн хязгаарлалт байдаг тухай мэдээ бий. [103]

Нотлох үүрэг

Бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдийн бодолцож үзэх ёстой бас нэг чухал зүйл нь тухайн хувь хүн, хуулийн этгээд нь ЭӨ-н мэдээллийг мэдээлэх дэглэмийн шаардлагыг зөрчсөн, үгүйг нотлох үүрэг хэнд ноогдох ёстой тогтоох юм. Үүнийг мөрдөн шалгагчид, мөрдүүлэх байгууллага эсвэл хувь хүн эсвэл хуулийн этгээдэд ноогдуулж болно. Ахин хэлэхэд энэ нь тухайн орны эрх зүйн системээс хамааран өөр өөр байж болно. Захиргааны болон иргэний торгууль санкцын хувьд нотлох үүргийг хувь хүн, хуулийн этгээдэд ноогдуулсанаар бүртгэлд өгсөн ЭӨ-н мэдээллийн чанар, үнэн зөв байдлыг ихээр сайжруулах боломжтой. Энэ арга ажиллагааг Словакт хэрэгжүүлдэг. Иргэн эсвэл хуулийн этгээд нь бүртгэлд үнэн зөв, бүрэн, сүүлийн үеийн мэдээллийг анхнаасаа бүртгүүлсэн бол тухайн бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүргийг мөрдөн шалгагчдад өгсөнөөс өөрсдөөр нь нотлуулах нь хүндрэл багатай байна. Учир нь ялангуяа баталгаажуулалтын механизм хязгаарлагдмал байдаг орнуудын хувьд мөрдөн шалгах ажиллагаа нь цаг, зардал ихтэй байж болох юм. Оршин суугч биш хуулийн этгээд болон оршин суугч биш эцсийн өмчлөгчөөс авсан мэдээлэл зэрэг баталгаажуулахад хэцүү бусад мэдэгдлүүдийн хувьд энэ аргыг ашиглах нь үр дүнтэй байж болно.

Нүд 10: Словакийн өөрөө нотлох үүрэг [104]

Словак улсад хэн нэгний мэдээлэл шалгуулах хүсэлтийг Бүртгэлийн Шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Бүртгэлийн Шүүхийн хөтөлдөг Төрийн Түншлэлийн Бүртгэлд өгсөн мэдээллийг баталгаажуулахыг компаниас шаарддаг ажиллагаа байдаг. Энэ нь хоёр зарчимд үндэслэн өөрөө нотлох үүргийг үүсгэдэг:

  1. мэдээлэл бүртгүүлсэн этгээдүүд нь тухайн мэдээллийг хамгийн сайн мэддэг тул тэднээр нотлуулах нь зөв зохистой юм;
  2. өмчлөгч нь тухайн өмчлөлөөс хамгийн их ашиг хүртдэг учраас өмчлөгчид үүрэг болгох нь шударга юм.
Төгсгөлийн тайлбарууд

[97] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 66.

[98] Ibid.

[99] Үз: Kiepe, “эцсийн өмчлөгчийн мэдээллийг баталгаажуулах нь”.

[100] эцсийн өмчлөгчийг хэрэгжүүлэх цогц багаж хэрэгслүүд (Парис: OECD and the Inter-American Development Bank, 2019 оны 3-р сар), 37 https://www.oecd.org/tax/transparency/beneficial-ownership-toolkit.pdf

[101] Үз: “Компаний Ил Тод Байдал ба Бүртгэлийн Шинэчлэл: Бүртгэгчийн хүч”, Бизнес, Эрчим хүч, Үйлдвэрийн Стратегийн Хэлтэс.

[102] Хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчийн Сайн Туршлагууд, ФАТФ, 46.

[103] Үз: “Хилийн чанадын байгууллагын бүртгэлийн хуулийн төсөл: Хурлын тайлан 2017-2019”, House of Lords, House of Commons, and Joint Committee on the Draft Registration of Overseas Entities Bill, 2019 оны 5-р сарын 20, 40-42, https://www.parliament.uk/globalassets/documents/joint-committees/draft-registration-overseas-entities/Report.pdf; “Нөлөө бүхий эзэмшигч этгээдүүдийн бүртгэлийн хэрэгжүүлэлтийн хянан нягтлалт: BEIS Судалгааны Нийтлэлийн Дугаар 2019/005” Бизнес, Эрчим хүч, Үйлдвэрийн Стратегийн Хэлтэс, 2019 оны 3-р сар, 35, https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/822823/review-implementation-psc-register.pdf.

[104] Kiepe, Ponsford, and Russell-Prywata, “эцсийн өмчлөгчийн Төрийн Бүртгэлийн эхэн үеийн нөлөө: Словак”, 3.

Next page: Дүгнэлт