Эцсийн өмчлөлийг хуульд хэрхэн тодорхойлох: Тодорхойлолт ба босго

Эцсийн өмчлөлийн тодорхойлолтын төсөл

Хуулийн этгээдийн орлого, хөрөнгийн (өмчлөл (C)) зарим хэсгээс хувь хүртэх, ашиглах эрхтэй буюу хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, нөлөөлөх эрхтэй (хяналт (C) ) хувь хүн (B) нь эцсийн өмчлөгч юм (A). Өмчлөл, хяналтыг шууд болон шууд бусаар хэрэгжүүлж болно. (D)

Хувь хүний компанид үзүүлэх нийт хяналт эсвэл эдийн засгийн үр ашиг нь дараах хэмжээнд хүрсэн эсвэл түүнээс их байвал, эцсийн өмчлөлийг мэдээлэх ёстой. Энэ нь: (E)

  • компанийн хувьцаа, санал, ашиг, хөрөнгийн 5% (F); эсвэл
  • Компанийн ТУЗ-ийн гишүүд эсвэл албан тушаалтнуудыг томилох эрхтэй.

5% (G) -ийн босго нь ялангуяа эдийн засгийн болон хяналтын ашиг сонирхлын дараах төрлүүдэд хамаарах хэдий ч, үүгээр хязгаарлагдахгүй. Эдгээр нь:

  • Хувьцааны эзэмшил
  • Саналын эрхийн хяналт
  • Ашиг олох, хөрөнгө хуваарилах эрх
  • Компанийн хөрөнгийг ашиглах эрх (H)
  • Компанид үзүүлэх бусад нөлөө, хяналт
  • Компаниас авсан бусад эдийн засгийн үр өгөөж.

Эцсийн өмчлөгчийн ашиг сонирхлыг дараах механизмаар дамжуулан шууд болон шууд бусаар хэрэгжүүлж болох хэдий ч, үүгээр хязгаарлагдахгүй. Эдгээр нь: (A)

  • Компанийн дүрэм, заалт эсвэл тодорхой төрлийн хувьцаагаар олгосо нөлөөлөл, хяналт.
  • Ашиг хуваах гэрээ гэх мэт хувь хүний хяналт эсвэл санхүүгийн үр ашиг өгдөг хууль эрхзүйн баримт бичиг (өөрөөр хэлбэл, гэрээ эсвэл хэлэлцээр).
  • Хууль ёсны гэрээ байгуулалгүйгээр гэр бүлийн гишүүн эсвэл хамтрагчаараа дамжуулан хяналтыг хэрэгжүүлэх гэх мэт компанид хувь хүний хяналт тавих, эсвэл компаниас санхүүгийн ашиг олох албан бус гэрээ хэлэлцээр. (I)
  • Зээлийн дагалдах нөхцөл гэх мэт өмчлөх эрх, хяналтыг олгодог санхүүгийн баримт бичиг.
  • Нэр бүхий этгээдийн хувьцааны эзэмшлийн зохион байгуулалт эсвэл насанд хүрээгүй хүний нэрийн өмнөөс хяналтыг хэрэгжүүлдэг толгой компани гэх мэт нэр бүхий зуучлагчаар дамжуулан хувь хүнд хяналтаа хэрэгжүүлэх боломж олгодог эрх зүйн бусад зохицуулалт эсвэл ангилал.

Хэрэв компанийн эцсийн өмчлөгчдийн хэн нь ч мэдээлэл ил болгох босго түвшинд хүрээгүй бол, ТУЗ-ийн бүх гишүүд болон ахлах албан тушаалтнуудыг мэдүүлэг өгөх үүрэгтэй талуудын хувиар ил болгох ёстой. (J)

Энэхүү тодорхойлолт нь хуулийн этгээдийг эзэмших, хянах үндсэн аргуудыг тусгасан хэдий ч, үүнийг тухайн орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлагатай бөгөөд хууль эрх зүйн мэргэжлийн ур чадварыг орлуулахад зориулагдаагүй. Тодорхойлолтын төсөл нь энэхүү товч танилцуулгад авч үзсэн тэргүүний туршлагын зарчмуудыг харуулна.

Тайлбар тэмдэглэл

[A] Улсын хууль тогтоомж нь ЭӨ-ийг эзэмшиж болох арга замуудын бүрэн бус жагсаалттай хослуулсан өргөн хүрээний тодорхойлолтоос бүрдэх ЭӨ гэж юу болох талаарх цорын нэг, нэгдсэн тодорхойлолтыг агуулсан байх ёстой

[B] Тодорхойлолтод эцсийн өмчлөгч нь хувь хүн гэдгийг зааж өгөх ёстой

[C] Тодорхойлолт нь өмчлөл, хяналтын ашиг сонирхлыг аль алиныг нь хамрах ёстой

[D] Тодорхойлолт нь шууд болон шууд бус ашиг сонирхлыг аль алиныг нь хамарсан байх ёстой

[E] Компанийн өмчлөл, хяналтын тодорхой хувь хэмжээг оруулаад хувь хүн компанид ЭӨ-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ил болгож, нийтлэхийг засгийн газрууд шаардах ёстой

[F] Холбогдох ЭӨ-ийн болон хяналтын хувь эзэмшдэг ихэнх эсвэл бүх хүмүүсийг мэдүүлгэд тодорхойлоход доогуур босго тогтоох ёстой

[G] Улс орнууд босго түвшний эрсдэлд суурилсан аргыг хэрэглэх ёстой бөгөөд хоёрдогч хууль тогтоомжид улс төрд нөлөө бүхий этгээд (PEP) гэх мэттэй холбоотой эрсдэл өндөртэй компани, салбар эсвэл хувь хүмүүст доогуур босго тавих асуудалд анхаарал хандуулах ёстой

[H] Компаниудад шаардлага хангасан эцсийн өмчлөгчийг хэрхэн тодорхойлох, шууд бус өмчлөлийн хувийг хэрхэн тооцох буюу жишээ нь, хөрөнгө ашиглалтын босгыг хэрхэн тооцоолох талаар тодорхой зааварчилгааг засгийн газрууд өгөх ёстой

[I] Тодорхойлолтыг орон нутгийн нөхцөл байдалд тохируулсан байх ёстой. Жишээ нь, ийм зүйл нийтлэг байдаг улс орнуудад гэр бүлийн гишүүдийн хамтарсан үйл ажиллагаа гэж тооцох замаар

[J] Ямар ч хувь хүн нь ЭӨ-ийн босго буюу тодорхойлолтод багтахгүй байгаа пүүсүүдэд эзэмшигчийн мэдээллээ ирүүлэх шаардлагыг хуулинд оруулах ёстой

Next page: Defining beneficial ownership