Эцсийн өмчлөлийг хуульд хэрхэн тодорхойлох: Тодорхойлолт ба босго

Тойм

Эцсийн өмчлөлийн (ЭӨ) бүртгэлийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд хуулийн цоорхойг багасгаж, өгөгдлийг аль болох хэрэгцээтэй болгох нь чухал. ЭӨ-ийн хууль ёсны тодорхойлолт ба түүнтэй холбоотой босго нь мэдээлэл ил болгох дүрмийг гаргах үндэс болдог. "Хуулийн этгээдэд томоохон хувь эзэмшдэг хүмүүсийг эцсийн өмчлөгч гэж ангилах, тэдгээрт ашиг сонирхлоо мэдүүлэх үүргийг хуулиар хүлээлгэхэд зайлшгүй шаардлагатай. Хэрэгжүүлэгчид болон ЭӨ-ийн ил тод байдлын (ЭӨИТБ) мэргэжилтнүүд ЭӨ-ийн тухай хууль зүйн зөв тодорхойлолт гэх мэт ЭӨИТБ-д зориулсан бат бөх хуулийн тогтолцоо нь бодлогын нөлөөлөлд хүргэх ЭӨИТБ-ын гол хүчин зүйлсийн нэг гэдгийг харуулсан. [1] Өмчлөл, хяналтын мэдээллийг хэзээ ил тод болгохыг тодорхойлохдоо бага босго ашиглан ЭӨ-ийг хуульд тодорхой, баттай зааж өгөх ёстой.

Эцсийн өмчлөлийн бодлогын тэргүүлэх тодорхойлолтууд сүүлийн жилүүдэд өөр хоорондоо ойртож байгаа бөгөөд одоо тодорхойлолтуудад тэргүүний туршлагын элементүүдийг тодорхойлж эхлэх боломжтой болсон. Баттай тодорхойлолт боловсруулна гэдэг нь эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлолтод тусгаж, тухайн орон нутгийн онцлогт тохируулахыг хэлнэ. ЭӨ-ийг мэдээлэх нь хууль ёсны шаардлага болох босго нь ихэвчлэн хуулийн тодорхойлолтуудын хүрээнд, маргаантай байдаг. Холбогдох ЭӨ-ийн болон хяналтын хувь эзэмшдэг ихэнх эсвэл бүх хүмүүсийг мэдүүлгэд тодорхойлоход босго доогуур байх нь чухал байдаг.

Хэрэгжилтийн эхний үе шатуудад өчүүхэн мэт санагдах шийдвэрүүд нь системийг хөгжүүлэх, өгөгдлийг нийтлэхэд томоохон үр дагавартай байж болох тул тодорхойлолт, босго түвшинд анхааралтай хандах нь чухал. Энэхүү товч танилцуулгад харуулснаар, хуулийн сул тодорхойлолт нь олон тооны эцсийн өмчлөгчдийг ил гаргахгүй болгож, ЭӨИТБ-ын шинэчлэлийн зорилгыг алдагдуулж болзошгүй. Хувь хүн, компани эсвэл салбарын бий болгож буй эрсдэлийн түвшинтэй тохирохгүй босго түвшин нь мэдээлэл ил болгох дүрэмд том цоорхой үлдээдэг.

Энэхүү бодлогын товч танилцуулгын зорилго нь бодлого боловсруулагчид болон ЭӨИТБ-ыг хэрэгжүүлэгч, дэмжигчдэд ЭӨ-ийг хуульд хэрхэн тодорхойлох, зохих босго түвшинг тогтооход шаардлагатай шийдвэрүүдийг эргэцүүлэх, мөн тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодолцоход туслахад оршино. Товч танилцуулга нь бодлогын гол зарчмуудыг тоймлож, тэдгээр нь яагаад чухал болохыг тайлбарлаж, улс орнуудын шинээр гарч ирж буй тэргүүний туршлагыг онцолсон. Товч танилцуулга нь зөвхөн компанийн ЭӨ-тэй холбоотой бөгөөд траст болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдэд хамаарахгүй. [2]

Өмчлөл, хяналтыг ил тод болголтыг тодорхойлоход ашигладаг доогуур босго бүхий тодорхой, баттай тодорхойлолт нь Open Ownership-ийн зарчмын үндсэн ойлголт юм. Зарчим нь эцсийн өмчлөлийг үр дүнтэй мэдээлэх стандартыг тогтоож, ЭӨ-ийн өгөгдлийг хэвлэн нийтлэх арга барилыг тодорхойлдог. Зарчим нь нийтлэгдсэн өгөгдлийг хэрэгцээтэй, үнэн зөв, харилцан ажиллах боломжтой болгодог.

Зүүлт тайлбар

[1] Extractive Industries Transparency Initiative and Open Ownership, “Catalysing transformative change in beneficial ownership transparency”. August 2020. Эндээс харна уу: https://www.openownership.org/uploads/Opening%20Extractives%20Research%20Report.pdf [2020 оны 9-р сарын 29-нд нэвтэрсэн].

[2] Энэхүү товч танилцуулгад тусгагдаагүй траст болон бусад хууль ёсны халхавчилсан компанид хамаарах ЭӨ-ийн мэдээллийг ил болгох тодорхой асуудлууд бий. Трастын хувьд, сетлор, трастий, хамгаалагч, эцсийн үр шим хүртэгч, шууд ба шууд бус өмчлөлийн болон бусад аргаар эцсийн хяналтыг хэрэгжүүлдэг аливаа бусад этгээдүүдийг олон улсын бодлогын хүрээнд эцсийн өмчлөгчид гэж үзэх ерөнхий зөвшилцөл бий. Жишээлбэл, эндээс харна уу: European Union, “Directive (EU) 2018/843”. 30 May 2018, Article 1, Paragraph (2) (b). Эндээс харна уу: https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:32018L0843&from=EN [2020 оны 8-р сарын 28-нд нэвтэрсэн]; FATF, “Guidance on Transparency and Beneficial Ownership”. October 2014, p30. Эндээс харна уу: https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/Guidancetransparency-beneficial-ownership.pdf [2020 оны 8-р сарын 28-нд нэвтэрсэн]; OECD, “Standard for Automatic Exchange of Financial Information in Tax Matters”. 2018, p22. Эндээс харна уу: https://www.oecd.org/tax/exchange-of-tax-information/implementation-handbook-standard-for-automatic-exchange-of-financial-information-in-taxmatters.pdf [2020 оны 8-р сарын 28-нд нэвтэрсэн].

Next page: Эцсийн өмчлөлийн тодорхойлолтын төсөл